303 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 303 4. Сангийн хадгаламж Газрын тосны нийт орлого, АМНАТ, улсын шууд санхүүжилтийн хүүгийн орлого, ногдол ашиг Статойл, газрын тосны үндэсний компанийн болон бусад салбар дах ЗГ-ын эзэмшлийн компаниудын хувьцааны борлуулалтын цэвэр орлого Сангийн хөрөнгө оруулалтын өгөөж 5. Сангийн зарцуулалт Хөгжлийн зорилгоор эдийн засагт эргэлтэд оруулан, сангийн үр шимийг хүртэх (сангийн хөрөнгийн 3-4 хувь) Зөвхөн Парламентын шийдвэрээр төсөвт шилжүүлэх ба үүгээр газрын тосны бус салбарын алдагдлыг нөхөх 6. Сангийн хөрөнгө оруулалт Зөвхөн гадаад зах зээлд 60-80 хувь үнэт цаас 20-40 хувь тотмол орлого 0-7 хувь үл хөдлөх хөрөнгө 0-2 хувь сэргээгдэх эрчим хүч 40 хувь тогтмол орлого 60 хувь хувьцаа 7. Сангийн хориглох зүйлс Сангийн хууль, тогтоомж болон Сантьягогийг зарчимд зааснаас бусад Энэ сангийн хөрөнгийг зөвхөн дотоодын хувьцаанд хөрөнгө оруулахыг зөвшөөрдөг. 4. БҮГД НАЙРАМДАХ ЧИЛИ УЛС Чили Улс нь 1981 онд нийгмийн даатгалын хувийн дансны системийг нэвтрүүлснээр Тэтгэврийн хуваарилалтын системийг Тэтгэврийн хуримтлалын системээр сольсон анхны улс болсон юм. Тэтгэврийн систем нь бүхэлдээ албан журмын хувийн хуримтлалын системд тулгуурласан байдаг. Чили Улсын тэтгэврийн системд хүн бүр хувийн данс эзэмших бөгөөд дансандаа шимтгэлээ төлж хуримлал бий болгодог. Тэтгэврийн нэгдсэн хуримтлалын сан байдаггүй, харин бие даасан Тэтгэврийн сангийн менежментийн компаниуд нь тэтгэврийн үйлчилгээг санал болгон хуримтлалын сан үүсгэж, энэхүү санг удирдан ажилладаг. Тэтгэврийн сангийн менежментийн компаниуд нь зөвхөн тэтгэврийн эсвэл, нийгмийн хамгааллын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгайлсан мэргэжлийн байгууллагууд байдаг. Энэхүү компаниуд нь шимтгэл төлөгчөөс төлдөг заавал төлөх нийгмийн даатгалын шимтгэл хураан авч, хуримтлалын сан үүсгэн, хөрөнгө оруулах замаар тэтгэврийн хуримтлалын санг арвижуулах үүрэгтэй. Тэтгэврийн сангийн менежментийн компаниуд нь энэ үйлчилгээг үзүүлснийхээ төлөө шимтгэл төлөгчийн хуримтлалаас комисс авдаг. Шимтгэл төлөгч нь Тэтгэврийн сангийн менежментийн компанийг өөрөө сонгох эрхтэй. Тэтгэврийн санд төлөх шимтгэлийн хувь хэмжээ нь 10% байдаг бөгөөд шимтгэл тооцох цалингийн дээд хэмжээ нь 60UF317 байна. Шимтгэл төлөгч хүсвэл сайн дурын үндсэн дээр нэмж төлж болно. Тэтгэвэрт гарах нас нь эрэгтэй 65 нас, эмэгтэй 60 нас байна. Тэтгэврийн системд төр онцгой үүрэгтэй оролцдог. Төрийн үүрэг: Тэтгэврийн систем, сангийн хөрөнгийн баталгаа гаргах Тэтгэврийн сангийн менежментийн компаниудын үйл ажиллагааг хянах үүрэгтэй. 317 “Unidad de Fomento” (UF) нь Чили Улсад ашигладаг тооцооны нэгж. https://si3.bcentral.cl/estadisticas/Principal1/metodologias/EC/IND_DIA/ficha_tecnica_UF_EN.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw