Судалгааны эмхэтгэл-боть 37

300 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 300 Зураг 11. Норвегийн баялгийн сан, тэтгэврийн сан Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн илтгэл 2021.04.06 Байгалийн баялгийн орлогыг “Засгийн газрын тэтгэврийн сан-Глобал”-д оруулдаг. Энэ сан нь Засгийн газрын тэтгэврийн сан нэртэй боловч хөрөнгө оруулалтын сан юм. Норвеги Улсын баялгийн сангууд нь хоёр өөр чиг үүрэг бүхий хөрөнгө оруулалтын сангаас бүрддэг. Эхнийх нь Засгийн газрын тэтгэврийн сан-Глобал бөгөөд үүнийг Газрын тосны сан гэж нэрлэдэг. Норвегийн төсөвт төвлөрсөн газрын тосны салбарын илүүдэл орлогыг хөрөнгө оруулалт хийх, нефтийн орлогын зах дээл дахь тогтворгүй байдлаас хамгаалах зорилготой.310 Засгийн газрын тэтгэврийн сангийн тухай хууль (Government Pension Fund Act311 ) 2020 онд батлагдсан. Газрын тосны сан нь дэлхийн хамгийн том бие даасан баялгийн сан болсон ба түүний зах зээлийн үнэлгээ нь 2021 оны байдлаар 1.3 их наяд ам.доллар хүрсэн. Энэхүү сан нь зөвхөн гадаадын зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг ба өмчийн, үл хөдлөх, тогтмол орлогын зэрэг чиглэлийн хөрөнгөөс бүрдэнэ. Норвегийн хоёр дахь сан бол Засгийн газрын тэтгэврийн сан- Норвеги юм. 1967 онд үндэсний даатгалын сангийн хэлбэрээр байгуулагдсан ба Газрын тосны сангаас тусдаа удирдлагатай бөгөөд дотоодын болон Скандинавын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд чиглэгдсэн. Ослогийн хөрөнгийн биржээр дамжуулан Норвеги дахь компаниудын томоохон хувьцаа эзэмшигч юм.312 Засгийн газрын тэтгэврийн сан нь газрын тосны орлогын тодорхой хэсгийг хуримтлуулан ирээдүйн тэтгэврийн зардлын зарим хэсгийг төлөх гол хэрэгсэл. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ гишүүн орон болох Норвеги Улсын тэтгэврийн зардал ирээдүйд өсөх хандлагатай байгааг тооцон ирээдүйн зардлыг санхүүжүүлэх нөөцийг эртнээс хуримтлуулах арга замыг хайж, хөрөнгө оруулалтын орлогоосоо ирээдүйд өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл, газрын тосны орлогын зарцуулалтын талаар урт хугацааны менежментийн бодлого хэрэгжүүлж ирээдүй хойч үеийнхэнд ирэх тэтгэврийн зардлын хүнд ачаа дарамтыг бууруулах, үе дамжсан хөрөнгө бий болгох, одоо болон хойч үедээ газрын тосны орлого, үр шимийг хүртэх боломж олгохыг зорьж байна. 310Норджес банк, Хөрөнгө оруулалтын менежмент. (2021 он). Сангийн тухай. https://www.nbim.no/en/thefund/about-the-fund/ 311 https://www.regjeringen.no/contentassets/9d68c55c272c41e99f0bf45d24397d8c/government-pension-fund-act01.01.2020.pdf 312 https://www.investopedia.com/terms/g/government-pension-fund-norway.asp 1969 1990 1996 1971 1998 2004 2012 2007 2008 2005 Хойд тэнгист газрын тос илэрсэн Газрын тосны олборлолт эхэлсэн Парламент газрын тосны сангийн тухай хуулийг батлав Анхны цэвэр ашгийг баялагийн санд шилжүүлсэн. Төв банкны гадаад валютын нөөцөд хөрөнгө оруулсан. Санг удирдах зорилгоор Норгес бaнкны хөрөнгө оруулалтын удирдлага байгуулагдсан. Хувьцааны хөрөнгө оруулалтыг нэвтрүүлсэн. Ёс зүйн шинэ удирдамж баталсан. Засгийн газрын тэтгэврийн сангийн тухай 123-р хууль батлагдсан. Стратегийн хувьцааны хуваарилалт 60% хүртэл нэмэгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 5% хүртэл хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хувьцааны хөрөнгийн жишиг дээр зах зээлийг хөгжүүлсэн. Газарзүйн бүс нутгуудад хөрөнгө оруулалтыг төрөлжүүлсэн. НОРВЕГИ УЛСЫН ТУРШЛАГА: БАЙГАЛИЙН БАЯЛАГ, ТЭТГЭВРИЙН САН

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw