Судалгааны эмхэтгэл-боть 37

299 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 299 Төрийн албаны тэтгэврийн санд мэдэгдэх бөгөөд хэрэв гэмтлийн улмаас нас барсан бол эхнэр/нөхөр/ хамтран амьдрагч, хүүхэд нь гэрээний дагуу нөхөн төлбөр авдаг.305 Амь насны даатгал нь Норвегийн Төрийн тэтгэврийн сангийн нэг хэсэг биш ч төрийн албан хаагчдын дийлэнх нь мөн төрийн албанд түр болон хагас цагаар ажилладаг хүмүүст энэ даатгалд хамрагддаг байна. Энэ даатгалд хамрагдсан иргэн нас барсан тохиолдолд түүний төрөл төрөгсөд нь даатгуулагчийн нас барсан шалтгаанаас үл хамааран нэг удаагийн төлбөр авдаг байна.306 Норвегийн тэтгэврийн тогтолцооны давуу тал307  Норвегийн тэтгэврийн зах зээл дээрх хувийн тэтгэврийн 75 орчим хувийг даатгалын гэрээгээр санхүүжүүлдэг бөгөөд шилдэг таван даатгалын компани зах зээлийн 94 орчим хувийг хянадаг.  Улсын тэтгэврийн тогтолцоо нь ажил эрхэлж буй болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг бүх хүнийг хамруулсан хавтгайрсан суурь тэтгэвэр ба орлоготой холбоотой нэмэгдэл дээр үндэслэн тэтгэврийн хангалттай түвшинг хангаж өгдөг.  Ажилчдын шимтгэл нь орлогын 7.8 хувийг эзэлж байгаа бол ажил олгогч нь 14.1 хувийг төлдөг.  Ихэнх Европын орнуудаас ялгаатай нь орлогын дээд хязгаарыг дагаж мөрдөөгүй тул нийт орлогыг тооцдог. Тэтгэврийн тогтолцооны сул тал  Норвегийн бүх иргэн Норвегийн үндэсний даатгалын тухай хуулийн дагуу 67 наснаас эхлэн улсын тэтгэвэр авах эрхтэй байдаг. Энэ нь дундаж тэтгэвэр тогтоолгох наснаас өндөр байна.  Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өндөр тэтгэвэр авдаг. Энэ нь цалингийн тэгш бус байдал, эмэгтэйчүүд давамгайлсан ажил мэргэжилд доогуур цалин өгдөгтэй холбоотой. 3.2 Норвеги Улсын баялгийн сан Норвегийн Хаант Улс (цаашид Норвеги Улс гэх) байгалийн баялгийг хэний өмч байх талаар үндсэн хуульдаа тусгаагүй ч “Газрын тостой холбогдох үйл ажиллагааг зохицуулах” хуульдаа (Act 29 November 1996 No. 72 relating to petroleum activities308) “Норвегийн төр нь газрын тосны нөөцийг эзэмших ба нөөцийг ашиглах онцгой эрхтэй” гэж заажээ. Үндсэн хуулийнхаа 112 дугаар зүйлд “Байгалийн нөөцөө хойч үеийн эрхийг баталгаажуулсан, урт хугацааны бодлогод суурилан ашиглах болно”309 гэж тусгасан байна. 305 https://www.spk.no/en/insurance/occupational-injury-insurance/ 306 https://www.spk.no/en/insurance/group-life-insurance/ 307 ‘’Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь’’ судалгааны ажлын тайлан. Залуу судлаачдыг дэмжих сан ТББ 2021 он 308 Газрын тостой холбогдох үйл ажиллагааг зохицуулах хууль. https://www.npd.no/en/regulations/acts/act-29november-1996-no2.-72-relating-to-petroleum-activities/ 309 Норвегийн Үндсэн хууль. https://lovdata.no/dokument/NLE/lov/1814-05-17?q=grunnloven

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw