301 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 301 Зураг 12. Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын цахим хуудас https://cabinet.gov.mn/wp-content/uploads/uul-uurhai.pdf Засгийн газрын тэтгэврийн сангийн тогтолцоо, сангийн удирдлага Засгийн газрын тэтгэврийн сангийн хөрөнгийн удирдлагын тухай зохицуулалтыг Парламентаас баталсан Засгийн газрын тэтгэврийн сангийн тухай хууль (Government Pension Fund Act313 no. 123 of 21 December 2005) болон нэмэлт зохицуулалт бүхий дүрэм журмаар зохицуулна. Засгийн газрын тэтгэврийн сангийн тухай хуулийн 1-р зүйлд: “Засгийн газрын тэтгэврийн сан нь Үндэсний даатгалын тогтолцоон дахь тэтгэврийн зардал болон газрын тосны орлогыг захиран зарцуулахтай холбоотой урт хугацааны асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын хуримтлалаас санхүүжилт хийхэд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 2-р зүйлд: “Засгийн газрын тэтгэврийн санг Сангийн яам удирдана. Норвегийн тэтгэврийн сан нь Засгийн газрын тэтгэврийн сан-Глобал, Засгийн газрын тэтгэврийн санНорвеги гэсэн хоёр сангаас бүрдэнэ. Засгийн газрын тэтгэврийн сан-Глобалын хөрөнгийг Norges Bank-ны дансанд, Засгийн газрын тэтгэврийн сан-Норвегийн хөрөнгийг Folketrygdfondet-ийн дансанд тус тус байршуулна” гэж заасан. Энэ сангийн орлого нь Засгийн газрын нэгдсэн төсвөөс шилжүүлсэн газрын тосны үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ, газрын тосны үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн гүйлгээний цэвэр үр дүн болон Сангийн хөрөнгийн үр өгөөжөөс бүрддэг. Сангийн хөрөнгө оруулалтын менежмент Засгийн газрын тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын стратеги нь сангийн хөрөнгийн олон улсын худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм. 313 https://resourcegovernance.org
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw