298 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 298 2011 оноос эхлэн хэрэгжүүлсэн хувийн хэвшлийн AFP схем нь өндөр насны тэтгэврийн тогтолцоонд насан туршийн нэмэгдэл болдог. Нэмэгдэл тэтгэврийн хэмжээ нь бүрэн тэтгэврийн доод хэмжээний 4.2 хувьтай тэнцэх бөгөөд 62 нас хүртлээ хуримтлуулж болно. Нэмэлтийг тооцохдоо тасралтгүй байх зарчим болон дундаж наслалтад үндэслэдэг бөгөөд 62-70 насны хооронд авах боломжтой. Хувийн хэвшлийн AFP-ийн тэтгэвэрт хамрагдахын тулд тодорхой нөхцөлийг хангах хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт, ажилтан 62 нас хүрсэн байх ба сүүлийн есөн жилийн долоон жилийн хугацаанд хувийн AFP схемд хамрагдах ёстой. Хоёрдугаарт, ажиллахаа болих хүртлээ ажилтан сүүлийн гурван жил тасралтгүй ажилласан байх ёстой. Гуравдугаарт, тэтгэвэрт гарах үеийн жилийн орлого нь хамгийн багадаа улсын тэтгэврийн суурь хэмжээтэй тэнцүү байх ёстой. Хожуу тэтгэвэрт гарах Иргэд 67 нас хүрснээр тэтгэвэрт гарах эрх үүсэх боловч өөрөө хүсвэл тэтгэвэр авангаа үргэлжлүүлэн ажиллаж болно. Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл Тэтгэврээс татвар авах: Тэтгэврийн орлогод хөдөлмөрийн орлогоос бага татвар ногдуулдаг. Татварын тусгай дүрмээр тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авагчдыг орлогын албан татвараас чөлөөлдөг. Татварын тогтолцоог тэтгэврийн шинэчлэлд нийцүүлэх зорилгоор тэтгэврийн орлогын албан татварын дүрмийг 2011 оноос эхлэн өөрчилсөн. Гол зорилго нь хөдөлмөрийн орлогын ахиу татварын хэмжээг бууруулах, ингэснээр тэтгэвэр тогтоолгосон ч хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд оршино. Хожуу ба эрт тэтгэвэрт гарсан тэтгэвэр авагчид: Эдгээр тэтгэвэр авагчид тэтгэврийн орлогоос хамааран татварын тусгай хөнгөлөлт эдэлдэг. Татварын хөнгөлөлтийн дээд хэмжээ нь 2018 онд 29.950 NOK байсан. Норвегийн Төрийн албаны тэтгэврийн сан Төрийн албан хаагчдад зориулсан Public sector Occupational pension scheme тэтгэврийн хөтөлбөрийг Норвегийн Төрийн албаны тэтгэврийн сангаар дамжуулан хэрэгжүүлнэ. Уг сан Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяанд ажилладаг. Норвегийн Төрийн албаны тэтгэврийн сангийн хөрөнгийг өндөр насны тэтгэвэр, орон сууц худалдан авахад, мэргэжлээс шалтгаалсан ослын даатгалд, амь насны даатгалд зарцуулж болдог онцлогтой. Орон сууцны зээл нь санд хамрагдсан иргэдийг дэмжих зорилготой зах зээлийн хамгийн бага хүүтэй зээл юм. Норвегийн Төрийн албаны тэтгэврийн санд хамрагдсан иргэн 2.3 сая NOK, харин гэр бүлийн 2 гишүүн санд хамрагддаг бол 4.6 сая хүртэлх NOK-ийн зээл авах боломжтой. Зээлийг орон сууц худалдан авах, дахин санхүүжүүлэх, орон сууцаа засварлах, үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцоонд ашиглах боломжтой байдаг.304 Ажилтан мэргэжлээс шалтгаалсан гэмтэл болон өвчнөөр өвчилсөн тохиолдолд нөхөн төлбөр авах хууль ёсны эрхийг мэргэжлээс шалтгаалсан ослын даатгал олгодог. Бүх ажил олгогчид ажилчдаа мэргэжлээс шалтгаалсан ослын даатгалд хамруулах ёстой. Норвегийн Төрийн албаны тэтгэврийн сан нь засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү схемийг удирддаг. Мэргэжлээс шалтгаалах гэмтлийн талаар Норвегийн Хөдөлмөр, халамжийн алба (NAV) болон Норвегийн 304 https://www.spk.no/en/housing-loan/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw