Судалгааны эмхэтгэл-боть 37

297 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 297 Улсын тэтгэвэр Тэтгэвэр тогтоолгох нөхцөл Норвегит 16-66 насандаа гурван жилээс доошгүй хугацаагаар оршин суусан иргэдэд шинэ системээр баталгаат тэтгэвэр авах эрх үүсдэг. Бүрэн баталгаат тэтгэврийг дөчин жил амьдарсны дараа олгодог. Орлогын тэтгэвэр Тэтгэврийн орлого нь 13-75 насны иргэдийн хөдөлмөрийн хөлс эсвэл, бусад төрлийн орлогоос шимтгэл авах замаар хуримтлагддаг. Жил бүр иргэн орлогынхоо 18.1%-тай тэнцэх хэмжээ хүртэл шимтгэлээ нэмэгдүүлэн төлж болдог бөгөөд цалингийн өсөлтийг харгалзан тэтгэврийн эрхийг жил бүр нэмэгдүүлдэг байна. 2018 онд дундаж тэтгэвэр 95.800 NOK302 байсан. ЭЗХАХБ-аас гаргасан тооцоололд үндэслэн Норвегит 2018 онд бүтэн цагаар ажилласан хүний дундаж цалин 596.477 NOK байжээ. Тиймээс тэтгэврийн дээд хэмжээ нь дундаж цалингийн 114 орчим хувьтай тэнцэж байна. 2011 оноос эхлэн 62-75 насны иргэдийн нөхцөл байдлыг харгалзан уян хатан тэтгэвэр (flexible retirement) тогтоолгох ажлыг бүх нийтийн тэтгэврийн тогтолцоонд нэвтрүүлсэн. Ажил, тэтгэврийг орлогын шалгалгүйгээр 62 наснаас эхлэн бүрэн буюу хэсэгчлэн хослуулах боломжтой. 2011 оноос эхлэн өндөр насны тэтгэвэр авагчдын тэтгэврийн дундаж наслалтын зохицуулалтыг хийж эхэлсэн. Баталгаат тэтгэвэр Баталгаат тэтгэврийг тэтгэврийн доод хэмжээгээр олгодог бөгөөд орлогын тэтгэврийн 80%-тай тэнцдэг. Тэтгэвэр авагчийн баталгаат тэтгэвэр нь 2018 онд дунджаар 192.383 NOK байсан бөгөөд энэ нь дундаж орлогын 32 орчим хувьтай тэнцэж байна. Баталгаат тэтгэврийг цалинтай уялдуулан индексжүүлэх боловч дундаж наслалтын нөлөөллийг харгалзан 67 жил болгосон байна. Статистикийн урт хугацааны төсөөлөлд Норвеги иргэдийн дундаж наслалт 67 болж, жилд 0.5%-иар нэмэгдэж байна. Нэмэлт схем Defined contribution scheme 2006 оноос эхлэн тогтоосон тэтгэврийн шимтгэлийн хөтөлбөрийн дагуу ажил олгогч ажилтны өмнөөс түүний орлогын 2-оос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлдөг болсон. Хэрэв ажил олгогчоос үүний оронд өөр хөтөлбөр санал болгосон тохиолдолд шимтгэлийн хэмжээ дээрхтэй ижил байх ёстой. Шимтгэлийн хэмжээ нь улсын тэтгэврийн суурь хэмжээ303 ба түүнийг 12 дахин нэмэгдүүлсэн хэмжээний хооронд байхаар тооцогдоно. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд 2011 оноос эхлэн 62 наснаас эхлэн тэтгэвэр тогтоолгох уян хатан тэтгэмжийг тогтоосон байна. Тэтгэмжийг дор хаяж 77 нас хүртлээ насан туршийн аниутетээр авах боломжтой. Тэтгэвэр тогтоох Variant careers (public scheme) Эрт тэтгэвэрт гарах Нийт ажилчдын гуравны хоёр орчим нь ажил олгогчтой гэрээ байгуулсны үндсэн дээр эрт тэтгэвэрт гарах Contractual Early Retirement Schemes (AFP) схемд хамрагдаж болно. 1989 онд нэвтрүүлсэн энэ схем нь 62 наснаас тэтгэвэрт гарах боломжийг олгодог. 302 NОК – Норвегийн мөнгөн тэмдэгт 303 2021 оны байдлаар 106 399 НОК байна. https://www.skatteetaten.no/en/rates/national-insurance-scheme-basicamount/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw