Судалгааны эмхэтгэл-боть 37

296 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 296 Харин орон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудад зориулсан албан журмын байгууллагын тэтгэврийн хөтөлбөр нь хуримтлалын тэтгэврийн систем байдаг. Тэтгэврийн хуримтлалын систем Норвеги Улсын тэтгэврийн хуримтлалын систем нь дараах 2 төрөлтэй.  Хувийн секторын байгууллагын тэтгэврийн хөтөлбөр  Сайн дурын хувийн тэтгэврийн даатгал Хувийн секторын байгууллагын тэтгэврийн хөтөлбөр нь заавал даатгуулах албан журмын тэтгэврийн даатгал байна. Дор хаяж 2 ажилтантай хувийн секторын хуулийн этгээд энэ тэтгэврийн хөтөлбөрт хамрагдана. Тэтгэврийн нэгдсэн сан байдаггүй бөгөөд албан байгууллага тус бүр тэтгэврийн хуримтлалын сан үүсгэнэ. Тэтгэврийн сан нь ажил олгогчоос төлөх шимтгэлээс бүрэлдэх бөгөөд шимтгэлийн хувь хэмжээ нь дор дурдсан нөхцөлийг хангасан байна.  Хамгийн бага шимтгэлийн хувь хэмжээ нь 2%  7.1G хүртэлх цалингаас төлөх шимтгэлийн дээд хувь хэмжээ нь 7%  7.1G – 12G хүртэлх цалингаас төлөх шимтгэлийн дээд хувь хэмжээ нь 18.1% Ажилтан нь сайн дурын үндсэн дээр шимтгэл төлж болно. Санг тухайн ажил олгогч байгууллага эсвэл, мэргэжлийн байгууллага удирдана. Санг удирдахтай холбоотой зардлыг ажил олгогч гаргадаг. Тэтгэвэрт гарах насыг гэрээгээр зохицуулна. Норвеги Улсын тэтгэврийн тогтолцоо нь300  Улсын тэтгэвэр буюу Үндэсний нийгмийн даатгалын систем. Улсын тэтгэврийн тогтолцоо буюу Үндэсний даатгалын систем (folketrygden) нь тэтгэврийн хуваарилалтын тогтолцоотой бөгөөд тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэ системийн удирдлагыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын захиргаа301 (NAV) хариуцан ажилладаг.  Байгууллагын (ажил олгогчийн) тэтгэврийн хөтөлбөр болон хамтын тэтгэврийн хөтөлбөр. Хамтын гэрээний үндсэн албан журмын Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр болон хамтын тэтгэврийн хөтөлбөр нь тэтгэврийн системийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Ажилтан уг хөтөлбөрт заавал хамрагдана. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид хамрагдах Public sector Occupational pension scheme болон хувийн секторт ажиллагсад хамрагдах Private sector Occupational pension scheme гэсэн 2 тусдаа хөтөлбөрийг хэрэгжүүдэг.  Сайн дурын хуримтлалын тэтгэвэр. Энэ нь банк, даатгалын компанитай хувиараа гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх сайн дурын хуримтлал байна. Улсын тэтгэвэр нь орлогын тэтгэвэр (income pension), орлого олдоггүй болон бага орлоготой иргэдэд зориулсан баталгаат тэтгэвэр (guarantee pension)-ээс бүрдэнэ. Түүнчлэн улсын тэтгэврийн зэрэгцээ 2006 оноос албан журмын Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн байна. Иргэд заавал хамрагдах улсын тэтгэвэр, байгууллагын тэтгэврийн хөтөлбөрөөс гадна сайн дурын Хувийн сайн дурын тэтгэвэр (Voluntary private pension) тэтгэвэрт хамрагдах боломжтой. Норвеги Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6.6 хувийг тэтгэвэрт зарцуулдаг байна. 300 https://www.enpf.kz/ru/pension-system/world/norway.php 301 https://www.nav.no/en/home

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw