295 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 295 3. НОРВЕГИЙН ХААНТ УЛС 3.1 Норвегийн тэтгэврийн тогтолцоо299 Дэлхийн хүн амын 63-аас дээш хувийг бүрдүүлдэг 37 орны тэтгэврийн тогтолцоог харьцуулан судалдаг Monash Centre for Financial Studies болон Global Consultant Mercer хамтран гаргасан 2019 оны “Mercer Global Pension Index”-т Норвеги Улс зургаадугаар байрт орсон байна. Норвеги Улс бүх нийтийн тэтгэврийн системийг 1937 онд нэвтрүүлсэн бөгөөд 1967 онд нийгмийн хамгааллын системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон. Норвегийн тэтгэврийн систем нь заавал болон сайн дурын гэсэн 2 хэлбэртэй бөгөөд хуваарилалтын болон хуримтлалын системийг хослуулан хэрэглэдэг. Заавал даатгах албан журмын тэтгэврийн даатгал нь 2 хэсэгтэй. Өндөр настны тэтгэврийн хөтөлбөр (Statutory old age pension scheme) Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр (Public sector Occupational pension scheme болон Private sector Occupational pension scheme) Хуваарилалтын тэтгэврийн систем Норвегийн тэтгэврийн хуваарилалтын систем нь заавал даатгах тэтгэврийн даатгал байх бөгөөд дараах 2 төрөлтэй. Өндөр настны тэтгэврийн хөтөлбөр (Statutory old age pension scheme) Төрийн албан хаагчдад зориулсан байгууллагын тэтгэврийн хөтөлбөр (Public sector Occupational pension scheme) Өндөр настны тэтгэврийн хөтөлбөр нь төрөөс хэрэгжүүлдэг гол тэтгэврийн систем бөгөөд Нийгмийн хамгааллын системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Норвеги Улсын ажилтан бүр энэ тэтгэврийн даатгалд заавал хамрагдах ёстой . Тэтгэвэр олголт нь хуваарилалтын системээр явагдах бөгөөд дор дурдсан 3 төрлийн шимтгэлээр санхүүжинэ. Ажилтан бүр 8.2%-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ба үүнээс 3.1% нь тэтгэврийн санд хуваарилагдана. Ажил олгогч бүс нутгаас хамаарч 14.1% хүртэл төлнө. Хувиараа ажил эрхлэгч 11.4% төлнө. 2019 оны байдлаар Өндөр настны тэтгэврийн хөтөлбөрийн 2/3 нь шимтгэлийн орлогоор 1/3 нь төсвөөс санхүүжигдсэн байна. Тэтгэвэрт гарах нас нь уян хатан бөгөөд 62-75 насандаа тэтгэвэрт гарч болно. Өндөр настны тэтгэврийн хөтөлбөрийг Норвегийн Үндэсний Даатгалын Байгууллага буюу Norwegian National Insurance Administration(NAV) хариуцаж ажилладаг. Төрийн албан хаагчдад зориулсан байгууллагын тэтгэврийн хөтөлбөр нь төрөөс хэрэгжүүлдэг нэмэлт албан журмын тэтгэврийн хөтөлбөр болдог. Хөтөлбөрийг Норвегийн Төрийн албаны тэтгэврийн сангаар дамжуулан хэрэгжүүлдэг. Төрийн албан хаагч энэ тэтгэвэрт заавал хамрагдана. Тэтгэвэр олголт нь хуваарилалтын системээр явагдах бөгөөд дор дурдсан 2 төрлийн шимтгэлээр санхүүжинэ. Ажилтан бүр 2% шимтгэл төлнө. Ажил олгогч 8-12% шимтгэл төлнө. 299 https://www.oecd.org/els/public-pensions/PAG2019-country-profile-Norway.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw