294 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 294 o ХОМБ-ын менежмент хийж буй хөрөнгө оруулалтын багцын хэмжээ нь 5 тэрбум тенгегээс багагүй байх; o Сүүлийн 2 жил менежмент хийсэн хөрөнгө оруулалтын багц нь алдагдал хүлээгээгүй байх; o Бусад шаардлагууд. Хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг ТХНС-тай байгуулсан байх. ТХНС болон Кастодиан банктай гурвалсан гэрээ байгуулсан байх. Шимтгэл төлөгч дор дурдсан нөхцөлийг хангасан бол ХОМБ-д шилжүүлэг хийж болно. ТХНС дахь хуримтлалын хэмжээ нь байх ёстой хамгийн бага тэтгэврийн хуримтлалын хэмжээнээс их байх. Хөрөнгө оруулах боломжтой хуримтлалын дүн нь байх ёстой хамгийн бага тэтгэврийн хэмжээнээс илүү гарсан хэсэг байна. Эсвэл, даатгалын компаниас насан турш тэтгэврийн анниутет авах эрхтэй байх. ТХНС дахь хуримтлалын хэмжээгээр хөрөнгө оруулах эрхтэй. ХОМБ-аар дамжуулан хийж болох хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн жагсаалт, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг Санхүүгийн зах зээлийг зохицуулах агентлаг батлах бөгөөд ХОМБ нь хөрөнгө оруулалтаас олох хамгийн бага өгөөжийн баталгаа гаргадаг. Хөрөнгө оруулалт хийж болох санхүүгийн хэрэгслүүд: Казахстан Улсын Засгийн газрын үнэт цаас; Казахстан Улсын орон нутгаас гаргасан үнэт цаас; Төв банк 100% эзэмшдэг хуулийн этгээд болон “Казахстан Улсын Хөгжлийн банк”, “Самрук-Казна” сан, “Байтерек” холдингийн гаргасан өрийн бичиг; “ВВ-” болон түүнээс дээш рейтингтэй II зэргийн арилжааны банкин дахь хадгаламж; “А-“ болон түүнээс дээш рейтингтэй гадаадын арилжааны банкин дахь хадгаламж; “ВВ” болон түүнээс дээш рейтингтэй олон улсын санхүүгийн байгууллагын өрийн бичиг; “ВВ+” болон түүнээс дээш рейтингтэй гадаад улсын Засгийн газрын үнэт цаас; “ВВ” болон түүнээс дээш рейтингтэй компанийн гаргасан үнэт цаас; Хөрөнгө оруулалтын сан; Үнэт металл; Зөвшөөрөгдсөн санхүүгийн активуудын опцион, форвард, фьючерс, своп арилжаа зэрэг болно. ХОМБ-ын үйлчилгээний комисс авах эрхтэй ба энэ нь хөрөнгө оруулалтаас олсон орлогын 7.5%-иас хэтрэхгүй. Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сан дахь хөрөнгийг өвлөх ТХНС-д шимтгэл төлөгч нас барсан тохиолдолд түүний хуримтлалыг өв залгамжлагч өвлөж авах эрхтэй. ТХНС-аас өв залгамжлагчид дараах мөнгөн дүнг олгоно. 1. Оршуулгын зардал Шимтгэл төлөгч нас барсан тохиолдолд өв залгамлагчид олгох оршуулгын зардлын дээд хэмжээ нь сарын тооцооны индексийг 52,4 дахин өсгөсөн дүн буюу 152851 тенгегээс хэтрэхгүй байна. 2. ТХНС дахь хуримтлал Өв залгамжлагч нь хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч, хуульд заасан хэмжээгээр ТХНС дахь хуримтлалыг өвлөж авна. Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийн баталгаа Тэтгэврийн шимтгэл төлөгчийн тэтгэврийн хуримтлалд төрөөс дараах баталгааг гаргана. Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сан болон Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын санд байршиж буй хуримтлалын дүнд Инфляцаас хамааруулж тооцсон хүүд баталгаа гаргана. Төрийн баталгаанд ХОМБ-д шилжүүлсэн хөрөнгө хамаарахгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw