Судалгааны эмхэтгэл-боть 37

293 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 293 Харин Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сангаас 60 сар шимтгэл төлсөн 50 нас хүрсэн шимтгэл төлөгч тэтгэврийн хуримтлалаа шилжүүлж болно. - Хэрэв тэтгэврийн аннуитет авах эрх үүсээгүй бол 45 нас хүрсэн тохиолдолд Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сангаас тэтгэврийн хуримтлалаа шилжүүлж болно. Харин Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сангаас 60 сар шимтгэл төлсөн 40 нас хүрсэн шимтгэл төлөгч тэтгэврийн хуримтлалаа шилжүүлж болно.  Амь даатгалаар тэтгэврийн аннуитет авч буй шимтгэл төлөгч эрэгтэй 55 нас, эмэгтэй 52 нас хүрсэн тохиолдолд Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сангаас тэтгэврийн хуримтлалаа шилжүүлж болно. Харин Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сангаас 60 сар шимтгэл төлсөн 50 нас хүрсэн шимтгэл төлөгч тэтгэврийн хуримтлалаа шилжүүлж болно. Амь даатгалын компанид шилжүүлэх хуримтлалын хамгийн бага хэмжээ нь эрэгтэй 6,7 сая тенге, эмэгтэй 9,0 сая тенге байна. Хэрэв Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сан болон Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сангийн хуримтлал нь хүрэлцэхгүй бол Сайн дурын тэтгэврийн хуримтлалын сангаас шилжүүлж болно. Амь даатгалаас төлөх тэтгэврийн аннуитет нь амьжиргааны доод түвшний орлогын 70%-иас багагүй байна. 2020 оны байдлаар ТХНС-аас 44,0 тэрбум тенгетэй тэнцэх хуримтлалыг амь даатгалын компанид шилжүүлсэн байна. Тэтгэврийн хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийх 2021 оноос эхлэн Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн санд тэтгэврийн хуримтлалтай иргэд өөрийн хуримтлалыг ХОМБ-аар дамжуулан санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах замаар ирээдүйн тэтгэврийн хуримтлалаа өсгөх боломжийг нээж өгсөн. Зураг 10.ХОМБ-аар дамжуулан тэтгэврийн хуримтлалаа хөрөнгө оруулалтад оруулах ХОМБ-ыг тухайн шимтгэл төлөгчийн хүсэлтээр сонгоно. Тэтгэврийн хуримтлалыг шилжүүлэх ХОМБ нь дараах шаардлагыг хангасан байна.  Санхүүгийн зах зээлийг зохицуулах агентлагаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан байх. Үүнд: o Өөрийн хөрөнгийн хэмжээ 3 тэрбум тенге; o Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааг хамгийн багадаа 36 сар эрхэлсэн байх; Санхүүгийн зах зээлийг зохицуулах агентлаг Хөрөнгө оруулалтын менежментийн байгууллага Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сан Үндэсний банк Шимтгэл төлөгч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw