Судалгааны эмхэтгэл-боть 37

292 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 292 хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс бага тохиолдолд. Сар бүр авах: тэтгэврийн хуримтлалын дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс их тохиолдолд.  Жилд 1 удаа авах Тэтгэврийн хэмжээ Тэтгэвэрт гарсан эхний жил нийт хуримтлалын 6,5%-иар тооцсон дүнг 12-т хувааж сар бүр авах тэтгэврийг гаргана. Эхний жилээс хойших жилд өмнөх жилийн тэтгэврийн хэмжээг 5%-иар нэмэгдүүлэн сар бүр авах тэтгэврийг тогтооно. Тэтгэврийн доод хэмжээ нь амьжиргааны доод түвшний орлогын 70%-аас багагүй байна. Гэрээнд заасны дагуу ТХНС-аас 2020 онд тэтгэвэр хэлбэрээр 193,4 тэрбум тенге зарлагадсан байна. Зорилтот хэрэгцээнд ашиглах. ТХНС-ийн заавал хамрагдах тэтгэврийн хуримтлалын данстай шимтгэл төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд дараах зорилгоор тэтгэврийн хуримтлалын данснаас зарцуулалт хийх боломжтой.  орон сууцны нөхцөлөө сайжруулах зорилгоор;  зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн зардлаа төлөх;  шимтгэл төлөгч нас барсан тохиолдолд өв залгамжлагчид олгох нэг удаагийн төлбөр;  гадаад улсад байнга оршин суухаар явах болсон нөхцөл зэрэг орно. Зорилтот хэрэгцээнд ашиглах зорилгоор тэтгэврийн хуримтлалын данснаасаа зарцуулалт хийхдээ дор дурдсан нөхцөл хангасан байна.  дансны хуримтлалын хэмжээ нь зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн байх;  орлуулалтын коэфциентээр тооцсон тэтгэврийн хэмжээ нь сарын дундаж орлогын 40%- иас багагүй байх. Энэ тохиолдолд зарцуулалтын хэмжээ нь нийт хуримтлалын 50%-иас хэтрэхгүй байх;  Даатгалын компанитай байгуулсан гэрээгээр тэтгэврийн аннуитет авах эрхтэй. Энэ тохиолдолд зарцуулалтын хэмжээ нь ТХНС-ийн хуримтлалын дансны үлдэгдлээс хэтрэхгүй байх. Харин сайн дурын тэтгэвэрт хамрагдагсад зорилтот хэрэгцээнд ашиглах зорилгоор зарцуулалт хийх эрхгүй байна. Шимтгэл төлөгч нас барсан тохиолдолд өв залгамжлагчид олгох нэг удаагийн төлбөрийн дээд хэмжээ нь сарын тооцооллын индексийн 52,4 дахин өсгөсөн дүн буюу 152851 тенгегээс хэтрэхгүй. 2021 оны 9 сарын байдлаар орон сууцны нөхцөлөө сайжруулах зорилгоор1786,2 тэрбум тенге, эрүүл мэндийн зардлаа төлөх зорилгоор 29,5 тэрбум тенге, шимтгэл төлөгч нас барсан тохиолдолд өв залгамжлагчид олгох нэг удаагийн төлбөрт 42,2 тэрбум тенге, гадаад улсад байнга оршин суухаар явсан шимтгэл төлөгчид зориулж 25,1 тэрбум тенгений зарцуулалт хийсэн байна. Амь даатгалын компанид шилжүүлэх. ТХНС-д шимтгэл төлөгч нь тэтгэврийн хуримтлалаа амь даатгалын компанид шилжүүлж болно. Дор дурдсан нөхцөлийг хангах шаардлагатай.  Амь даатгалд хамрагдаагүй шимтгэл төлөгч - Хэрэв тэтгэврийн аннуитет авах эрх үүссэн бол эрэгтэй 55 нас, эмэгтэй 52 нас хүрсэн тохиолдолд Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сангаас тэтгэврийн хуримтлалаа шилжүүлж болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw