291 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 291 Тогтмол бус үйл ажиллагаа явуулдаг хувиараа бизнес эрхлэгч Энэ төрлийн хувиараа бизнес эрхлэгчдийн гэрээт хөдөлмөрийн хөлсний 10%-иар шимтгэл тооцож ТХНС-д шилжүүлэх бөгөөд тухайн хувиараа бизнес эрхлэгчийн дансанд хуримтлагдана. Тухайн гэрээг байгуулж, хөдөлмөрийн хөлс олгож буй байгууллага шимтгэлийг суутган тооцож ТХНС-д шилжүүлнэ. Хэрэв тухайн этгээд нь суутган тооцох эрхгүй бол шимтгэл төлөгч өөрөө хуримтлалын шимтгэлээ төлнө. Хувиараа бизнес эрхлэгчээс сард төлөх нэгдсэн төлбөрийн нийт дүн улсын болон бүсийн хэмжээний хотууд, нийслэлд сарын тооцооллын индекстэй298, бусад хэсэгт сарын тооцооллын индексийн хагастай тэнцүү байна. 2020 оны байдлаар ТХНС-ын шимтгэлийн орлого нь 1,1 их наяд тенге болсон байна. 2. Хүү, хөрөнгө оруулалтын орлого. ТХНС-ийн орлогын 2 дахь хэсэг хүү, хөрөнгө оруулалтын орлого байдаг. Энэ нь 2 хэсгээс бүрдэнэ. Хүүгийн орлого – Тухайн шимтгэл төлөгчийн ХОМБ-ын удирдлагад шилжүүлээгүй (хөрөнгө оруулалтад оруулахаар) тэтгэврийн хөрөнгийн үлдэгдэлд инфляцаас хамааруулан хүү тооцож олгоно. Хөрөнгө оруулалтын орлого – Казахстаны Үндэсний Банк хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх замаар Тэтгэврийн хуримтлалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, олсон орлогоор Тэтгэврийн хуримтлалын сангийн хөрөнгийг өсгөдөг. Хөрөнгө оруулалт хийх боломжтой зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслийн жагсаалтыг Казахстаны Үндэсний Банк тогтооно. 2021 оноос эхлэн ТХНС-д тэтгэврийн хуримтлалтай иргэд өөрийн хуримтлалыг ХОМБаар дамжуулан санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах эрхтэй болсноор хөрөнгө оруулалтын орлогын 2 дахь эх үүсвэр бий болсон байна. ТХНС-ын хөрөнгө оруулалтын орлого нь 2020 онд 1,22 их наяд тенге буюу 9.5%-ийн өгөөжтэй байна. Харин 2013 оны 9 сараас 2021 оны 1 сар хүртэл хуримтлагдсан нийт хөрөнгө оруулалтын орлого нь 5,0 их наяд тенге болсон байна. Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сангийн зарцуулалт ТХНС-аас дараах тохиолдолд зарцуулалт хийнэ. 1. Өндөр насны тэтгэвэр; 2. Зорилтот хэрэгцээнд ашиглах; 3. Амь даатгалын компанид шилжүүлэх. 1. Өндөр насны тэтгэвэр Дор дурдсан нөхцөлийг хангасан шимтгэл төлөгч тэтгэвэр авах хүсэлт гаргаж болно. Хүснэгт 13. Тэтгэвэр авах нөхцөл, хэлбэр, хэмжээ Заавал хамрагдах тэтгэвэр Сайн дурын тэтгэвэр Тэтгэвэр авах нөхцөл эрэгтэй 63 нас, эмэгтэй 60 нас (2021 оны байдлаар) Насан туршийн хөгжлийн бэрхшээлийн I , II группт хамрагдсан иргэд 50 нас хүрсэн байх; Насан туршийн хөгжлийн бэрхшээлийн I, II группт хамрагдсан иргэд; ТХНС-д 5-аас доошгүй жил хуримтлуулсан сайн дурын тэтгэврийн шимтгэлийн дүн болон хөрөнгө оруулалтын орлоготой байх. Тэтгэвэр авах хэлбэр Нэг удаа бөөнд нь авах: тэтгэврийн хуримтлалын дүн хөдөлмөрийн Нэг удаа бөөнд нь авах Сар бүр авах 298 2021 оны байдлаар 2917 тенгетэй тэнцүү байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw