290 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 290 Бие даасан хараат бус экспертүүд (7 гишүүн); Олон нийтийн байгууллагын төлөөлөл (1 гишүүн); Хэвлэл, мэдээллийн төлөөлөл (3 гишүүн); Шимтгэл төлөгчдийн төлөөлөл (1 гишүүн). Олон нийтийн зөвлөл нь дараах үндсэн чиг үүрэгтэй. ТХНС-ийн үйл ажиллагааны талаарх нийгэм, олон нийтийн үзэл санааг илэрхийлэх; ТХНС-ийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг илрүүлж, шийдвэрлүүлэх замаар ТХНС-д итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; ТХНС-ийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, ТХНС-д тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх. Гүйцэтгэх удирдлага ТХНС-ийн өдөр тутмын үйл ажилллагааг Гүйцэтгэх захирлаар удирдуулсан Гүйцэтгэх удирдлага гүйцэтгэнэ. Захирлуудын зөвлөл нь 6 гишүүнтэй. ТХНС нь нийтдээ 17 газар хэлтэс, 18 салбар нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна. Сангийн хяналт Сангийн дотоод хяналтыг Төлөөлөн удирдах зөвлөл, Аудитын хороо, Дотоод аудитын газар хэрэгжүүлнэ. Санд жилд дор хаяж нэг удаа аудитын хяналт шалгалт явуулна. Аудитыг бие даасан хараат бус аудитор гүйцэтгэдэг. Аудитор нь дараах чиглэлээр хяналт шалгалт хийнэ. o Санхүүгийн тайланд үнэлэлт өгөх; o Эрсдэлийн үнэлгээ хийх; o Үйл ажиллагаанд гарсан материаллаг хохирол, дутагдлыг илрүүлэх. Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сангийн орлого Сангийн орлого нь 2 эх үүсвэрээс бүрдэнэ. 1. Тэтгэврийн шимтгэл 2. Хүү, хөрөнгө оруулалтын орлого 1. Тэтгэврийн шимтгэл. Сангийн гол эх үүсвэр нь тэтгэврийн шимтгэл байна. Дараах 3 төрлийн тэтгэврийн шимтгэлээр ТХНС-ийн хуримтлалын эх үүсвэрийг бүрдүүлнэ. Заавал төлөх тэтгэврийн шимтгэл – 10% Үүнийг ажилтан төлөх бөгөөд ажилтны сарын цалингийн орлогоос тооцно. (шимтгэл тооцох цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 297 50 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоосон) Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн шимтгэл – 5% Үүнийг ажил олгогч төлөх бөгөөд ажилтны сарын орлогоос тооцно. Сайн дурын тэтгэврийн шимтгэл – хувь хүн олсон орлогоосоо өөрөө төлнө, эсвэл шимтгэл төлөгчийн нэрийн өмнөөс бусад хувь хүн болон хуулийн этгээд төлж болно. Хуримтлалын тэтгэврийн хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг (өөрийгөө ажлаар хангагч) ТХНС-ийн албан журмын хуримтлалд хамруулах болсон. Үүнд: Тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувиараа бизнес эрхлэгч Энэ төрлийн хувиараа бизнес эрхлэгчдээс сар бүр нэгдсэн байдлаар нэг л төрлийн татвар хураамж авах бөгөөд үүнийг “нэгдсэн төлбөр” гэж нэрлэдэг. Нэгдсэн төлбөрийн 30%-ийг ТХНС-д тухайн хувиараа бизнес эрхлэгчийн дансанд хуримтлуулна. (Нэгдсэн төлбөрийн 10%-ХХОАТатвар, 20%-Нийгмийн даатгалын шимтгэлд, 40%-Эрүүл мэндийн даатгалд хуваарилагдана.) 297 2021 оны байдлаар 42500 тенгетэй тэнцүү байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw