289 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 289 6. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үйл ажиллагаа болон тэтгэврийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгөх. 7. Шимтгэл төлөгчийн сонголтын дагуу тэтгэврийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагад (ХОМБ) шилжүүлэх. Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сангийн засаглал ТХНС-ийн үйл ажиллагаа тэгш байдал, ил тод байх, үйл ажиллагаагаа тайлагнадаг байх, мэргэжлийн байх, хариуцлагатай байх, ур чадвартай байх зарчмуудад суурилна. Түүнчлэн хөрөнгө оруулагч, шимтгэл төлөгч болон олон нийтийн эрх ашгийг дээдэлнэ. Сан хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цорын ганц хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна (Сангийн яамны харьяа Төрийн өмч, хувьчлалын хороо төлөөлдөг). Зураг 9.ТХНС-ийн засаглал ТХНС-ийн үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл хяналт тавьж ажиллана. Сангийн дэргэд олон нийтийн хяналт тавьж, сангийн үйл ажиллагаанд зөвлөх үүрэгтэй Олон нийтийн зөвлөл ажиллана. Төлөөлөн удирдах зөвлөл Энэ нь 6 гишүүнтэй бөгөөд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Хувь нийлүүлэгч болон шимтгэл төлөгчдийн эрх ашгийг хангах; Сангийн үйл ажиллагааний хэм хэмжээг тогтоох; Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих; Сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх. Төлөөлөн удирдах зөвлөл нь 3 хороотой. Стратеги төлөвлөлтийн хороо; Аудитын хороо; Боловсон хүчин, нийгмийн асуудал, шагнал урамшууллын хороо. Олон нийтийн зөвлөл ТХНС-д зөвлөх үүрэгтэй бөгөөд тэтгэвэрийн тогтолцооны бүх оролцогчдыг хамарсан бие даасан бүтэц юм. Нийт 15 гишүүнтэй ба дор дурдсан нийгмийн төлөөллүүдийг оролцуулдаг. Төрийн өмч, хувьчлалын хороо Төлөөлөн удирдах зөвлөл Дотоод аудитын газар Сангийн Нарийн Бичгийн дарга Захирлуудын зөвлөл Гүйцэтгэх захирал Газар нэгжүүд Олон нийтийн зөвлөл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw