Судалгааны эмхэтгэл-боть 37

288 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 288 Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сангийн (ТХНС) зорилго, үйл ажиллагаа. Сангийн зорилго нь тэтгэврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж тэтгэврийн шимтгэл төлөгчдөд тэтгэврийн хуримтлал үүсгэх зуршлыг бий болгох, тэтгэврийн хуримтлалаа төлөвлөх, бүртгэл хөтлөхөд зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино. ТХНС нь дараах стратеги зорилго, зорилтуудыг дэвшүүлсэн байна.296 1. Шилдэг туршлага стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэх  Тэтгэврийн үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах;  Тэтгэврийн үйлчилгээний тогтоогдсон стандартыг дагаж мөрдөх;  Удирдлагын тогтолцооны стандартад нийцүүлж, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын нэгдсэн системийг улам хөгжүүлэн сайжруулж Сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. 2. Тэтгэврийн хуримтлал бий болгож, тэтгэвэр төлөвлөх соёлыг нэвтрүүлэх, хөгжүүлэх  Тэтгэврийн талаарх иргэдийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх;  ТХНС-д эерэг дүр төрхийг бий болгох замаар иргэдийн хуримтлалын тэтгэврийн тогтолцоонд итгэх итгэлийг бэхжүүлэх;  Тэтгэврийн хуримтлалын төлөвлөлт хийх соёлыг төлөвшүүлэх;  Сайн дурын тэтгэврийн хуримтлалыг хөгжүүлэх. 3. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны хөгжилтэй холбогдох Казахстан Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх  ТХНС-ийн тэтгэвэр олголтийн үзүүлэлт, механизмыг сайжруулах;  Ажил олгогчийн заавал төлөх шимтгэлээр санхүүжих нөхцөлт хуримтлалыг нэвтрүүлэх;  “ЭЗХАХБ-ын (OECD) гишүүн орнуудын ажилчдын тэтгэврийн тухай хэлэлцээр”-ийн хүрээнд ТХНС нь эрх бүхий байгууллага болохын хувьд үйл ажиллагааг явуулах зэрэг болно. ТХНС-аас дор дурдсан үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. 1. Тэтгэврийн гэрээ байгуулан хуримтлалын тэтгэврийн данс нээх. Дараах шимтгэлүүдийг төвлөрүүлэн хуримтлал үүсгэнэ. Үүнд:  Заавал төлөх тэтгэврийн шимтгэл;  Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн шимтгэл;  сайн дурын тэтгэврийн шимтгэл орно. 2. Тэтгэврийн хуримтлалаас зарцуулалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах. Дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ.  Тэтгэвэр олголтын хуваарь;  сайн дурын хуримтлалын данстай эсэх;  Казахстан Улсаас өөр газар байнгын оршин суухаар явсан эсэх;  тэтгэвэр авагч нас барсан эсэх (оршуулга, өв залгамжлал);  орон байрны нөхцөл сайжруулах болон (эсвэл) эмчилгээний төлбөрт ашиглах хүсэлт гаргасан эсэх зэрэг болно. 3. Тэтгэврийн аннуитетийн гэрээний дагуу тэтгэврийн хуримтлалыг ТХНС-аас даатгалын байгууллагад шилжүүлэх. 4. Шимтгэл төлөгчийг түүний хувийн тэтгэврийн хуримтлалын дансны тухай мэдээллээр хангах. 5. Тэтгэврийн хуримтлалын данс эзэмшигчийн бүртгэл, мэдээллийг өөрчлөх. 296Корпоративная стратегия развития акционерного общества «Единый накопительный пенсионный фонд» на 2017-2021 годы, https://www.enpf.kz/upload/medialibrary/0d1/0d139b3753dd328c2325d6aaf21c2285.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw