287 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 287 Зөвлөлийн чиг үүрэг: ТХНС-ийн хөрөнгийн үр ашигтай удирдлагыг бий болгох талаар бодлого боловсруулах; ТХНС болон сангийн байршуулсан хөрөнгө оруулалтад хяналт тавьж, үнэлэлт өгөх; ТХНС-ийн үйл ажиллагааны жилийн тайланд үнэлгээ өгөх. Казахстан Улсын Засгийн газар. ТХНС-ийн үйл ажиллагаа, хийж буй хөрөнгө оруулалтыг хянаж үнэлгээ өгнө. Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулж болох санхүүгийн хэрэгслүүдийн жагсаалтыг тогтооно. Казахстаны Үндэсний Банк (Төв банк). ТХНС-тай холбоотой хөрөнгө оруулалтын менежент болон төлбөр тооцооны банкны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үндэсний Банк дараах чиг үүрэгтэй байна. ТХНС-ийн тэтгэврийн хөрөнгийн удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх; Хөрөнгө оруулалтын декларац батлах; Хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах; Хөрөнгө оруулалт хийх тухай шийдвэр гаргах; Кастодиан банкны үүрэг гүйцэтгэх. Тэтгэврийн Хуримтлалын Нэгдсэн Сан (ТХНС). Сан шимтгэл төлөгчийн хөрөнгийг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх боломж олгох, тэтгэвэр олголтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулна. ТХНС-ийн чиг үүрэг: Хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагатай (ХОМБ) үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллах; Шимтгэл төлөгчийн хуримтлалыг ХОМБ-д шилжүүлэхтэй холбогдох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, архивлах; ХОМБ-д тэтгэврийн хуримтлалаа шилжүүлэх тухай шимтгэл төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногт багтаан Үндэсний банканд мэдээллэх. Хөрөнгө оруулалтын менежменийн байгууллага (ХОМБ). ХОМБ нь тэтгэврийн шимтгэл төлөгчийн хүсэлтээр тэтгэврийн хуримтлалын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэн шимтгэл төлөгчийн хөрөнгийг арвижуулах зорилготой бөгөөд дараах чиг үүргийг гүйцэтгэдэг. Хөрөнгө оруулалтын декларацыг боловсруулж батлах; Тэтгэврийн хуримтлалын хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх талаар шийдвэр гаргах; Хөрөнгө оруулалтын өгөөжийн доод хэмжээг хангаж ажиллах баталгаа гаргах; Шимтгэл төлөгчийн хүсэлтээр түүний тэтгэврийн хуримтлалыг жилд нэг удаа өөр ХОМБ-д шилжүүлэх; Хэрэв шимтгэл төлөгч хүсэлт гаргавал ХОМБ-ын удирдлагад 2-оос доошгүй жил байсан тэтгэврийн хуримтлалыг Үндэсний банканд буцаан шилжүүлэх; ХОМБ шимтгэл төлөгчийн тэтгэврийн хуримтлалыг тэтгэврийн насанд хүрэхээс 10 хоногийн өмнө Үндэсний банканд шилжүүлэх; ХОМБ-ын үйл ажиллагааг зохицуулах дээд байгууллагын шаардлагыг хангаж ажиллах. Санхүүгийн зах зээлийн зохицуулах агентлаг. Агентлаг нь ХОМБ-ын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын багцад хяналт тавьж ажиллах бөгөөд дараах чиг үүрэгтэй байна. ХОМБ-д тавигдах шаардлагуудыг боловсруулж батлах; Тэтгэврийн хуримтлалыг хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулж болох санхүүгийн хэрэгслүүдийн жагсаалтыг гаргах; Тэтгэврийн хуримтлалын хөрөнгийг удирдах эрх бүхий ХОМБ-уудын бүртгэл, мэдээллийг цахим хуудсандаа байршуулах.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw