286 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 286 Төрийн өмч, хувьчлалын хороо төлөөлдөг. Харин сангийн хөрөнгийн удирдлагыг Казахстаны Үндэсний банк (Төв банк) хариуцан ажилладаг. ТХНС нь 3 сангаас бүрдэнэ. Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сан Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сан Сайн дурын тэтгэврийн хуримтлалын сан ТХНС нь нийтдээ 11,5 сая нэрийн данстай бөгөөд үүнээс Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын сан 10981,0 мянган данс, Сайн дурын тэтгэврийн хуримтлалын сан нь 57,6 мянган данс, Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сан нь 528,3 мянган данс байна. 2020 оны эцсээр ТХНС-д 15,2 их наяд гаруй тенге хуримтлагдсан бөгөөд Заавал төлөх тэтгэврийн хуримтлалын санд 12,8 их наяд тенге, Сайн дурын тэтгэврийн хуримтлалын санд 2,2 их наяд тенге, Заавал төлөх мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын сан нь 0,3 их наяд тенге хуримтлагдсан байна. Төрийн тэтгэврийн хуримтлалын тогтолцооны бүтэц Төрийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд Үндэсний сангийн зөвлөл, Засгийн газар, Үндэсний Банк, Тэтгэврийн Хуримтлалын Нэгдсэн Сан, Хөрөнгө оруулалтын менежменийн байгууллага, Санхүүгийн зах зээлийн зохицуулах агентлаг зэрэг нь өөрийн чиг үүргийн хүрээнд оролцдог. Зураг 8. Төрийн тэтгэврийн хуримтлалын тогтолцооны бүтэц Үндэсний сангийн зөвлөл. Казахстан Улсын бүх үндэсний сангуудын дээд удирдлагыг энэхүү зөвлөл хэрэгжүүлдэг. Энэ нь ТХНС-д мөн адил хамааралтай. Зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: Казахстан Улсын Ерөнхийлөгч – Зөвлөлийн тэргүүн; Ерөнхий сайд; Парламентын дээд, доод танхимын тэргүүнүүд; Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга; Үндэсний банкны дарга; Аудитын хорооны дарга; Сангийн сайд; Үндэсний эдийн засгийн сайд зэрэг болно. Казахстан Улсын Үндэсний сангийн зөвлөл Санхүүгийн зах зээлийг зохицуулах агентлаг Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сан Хөрөнгө оруулалтын менежментийн байгууллага Засгийн газар Казахстаны Төв банк
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw