Судалгааны эмхэтгэл-боть 37

285 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 285 аргачлалаар амьжиргааны доод түвшний орлогоос (2021 оны байдлаар 34302 тенге291 ) хувь тэнцүүлэн тооцно. Үүнд: o 0-10 хүртэл ажилласан жилд амьжиргааны доод түвшний орлогын 54%-тай тэнцэх хэмжээгээр; o 10-аас дээш ажилласан жил тутамд 2%-иар нэмэгдүүлэн тогтооно. Суурь тэтгэврийн дээд хэмжээ нь (33 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд) амьжиргааны түвшний доод орлоготой тэнцүү буюу 2021 оны байдлаар 34302 тенге байна. Харин суурь тэтгэврийн доод хэмжээ нь 2021 оны байдлаар 18524 тенге байна. Суурь тэтгэвэр олголтыг төсвөөс санхүүжүүлнэ.  Хуримтлалын тогтолцоогоор олгох хуримтлалын тэтгэвэр нь төрийн хуримтлалын сангаас эсвэл, хувийн тэтгэврийн сангаас олгох хуримтлалын тэтгэвэр байна. Тэтгэвэрт гарах хүртлээ хуримтлуулсан тэтгэврийн хуримтлалаас анниутетээр тооцож сар бүр олгоно. 2. Нэмэлт тогтолцоо буюу 1998 оноос өмнө ажил эрхэлж эхэлсэн иргэдэд зориулсан тэтгэврийн систем. 1998 оны 1-р сарын 1 хүртэл дор хаяж 6 сарын хугацаанд ажил эрхэлсэн иргэд хамрагдана. Тэтгэвэрт гарах нөхцөл. Тэтгэвэрт гарах ажилласан хугацааны нөхцөл эрэгтэй 25 жил, эмэгтэй 20 жил байна. Тэтгэвэр тогтоох. Тэтгэврийн хэмжээг 1995 оны 01-р сарын 01-нээс дурын дараалсан 3 жилийн сарын дундаж орлогын 60%-тай тэнцүүлэн тогтоох бөгөөд тэтгэврийн доод хэмжээнээс292 багагүй байна. Тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрэн хангаагүй бол (ажилласан жил хүрээгүй бол) тэтгэврийн хэмжээг ажилласан жилтэй хувь тэнцүүлэн тогтооно. Тэтгэвэр тогтоох орлогын дээд хэмжээ сарын тооцооллын индексийг 293 46 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй.294 2023 оны 1-р сараас эхэлж энэ системд хамрагдсан ажилтны ажил олгогчоос 5%-ийн шимтгэл авах төлөвлөгөөтөй байна. Энэ тогтолцоонд тэтгэврийг төсвөөс санхүүжүүлдэг. 2038 он гэхэд энэ систем дуусаж тэтгэврийн Үндсэн тогтолцоондоо бүрэн шилжих төлөвлөгөөтэй байна. 2.2. Тэтгэврийн хуримтлалын тогтолцоо - Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сан (ТХНС)295 Казахстан Улсын тэтгэврийн хуримтлалын тогтолцоо нь төрийн болон хувийн гэсэн 2 хэлбэртэй. Төрийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо буюу Казахстан Улсын “Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сан” нь тус улсын тэтгэврийн хуримтлалын тогтолцоог үндсэндээ бүрдүүлдэг. 2013 оны 8-р сарын 22-нд хуучны Төрийн тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сангийн суурин дээр байгуулагдсан. Тус сан нь хувьцаат компани бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Казахстан Улсын Засгийн газар байна. Засгийн газрыг Сангийн яамны харьяа 291 Тенге – Казахстан Улсын мөнгөн тэмдэгт, 2021 оны 10-р сарын 4-ний өдрийн Монголбанкны ханшаар 1 тенге 6.69 төг байна. 292 2021 оны байдлаар 43272 тенгетэй тэнцүү байна. 293 Казахстан Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тооцоо, торгууль, татвар болон бусад төлбөрийг тооцоход ашигладаг тооцооны нэгж. 2021 оны байдлаар 2917 тенгетэй тэнцүү байна. 294 2021 оны байдлаар 134182 тенгетэй тэнцүү байна. 295 https://www.enpf.kz/ru/about/summary/index.php

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw