Судалгааны эмхэтгэл-боть 37

284 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 284 Нөхцөл хангасан иргэн дор дурдсан хэмжээгээр жил бүр санхүүгийн дэмжлэг авна. Хүснэгт 12. Workfare Income Supplement Scheme хөтөлбөрт хамрагдсан иргэнд үзүүлэх санхүүгийн дэмжлэг Нас Жилийн тэтгэмжийн дээд хэмжээ 35 - 44 нас 1,700 сингапур доллар 45 - 54 нас 2,500 сингапур доллар 55 – 59 нас 3,300 сингапур доллар 60-аас дээш нас 4,000 сингапур доллар CareShield life буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн даатгал Хэрэв иргэн CareShield life буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй болсон тохиолдолд Засгийн газрын татаасаар халамжийн даатгалын шимтгэлийг нь төлдөг. 2020 онд Засгийн газраас 57,6 сая сингапур долларын татаасыг халамжийн даатгалын шимтгэлийг төлөхөд зарцуулжээ. 2. БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС290 2.1. Тэтгэврийн тогтолцоо Казахстаны тэтгэврийн тогтолцоо улсын тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр, сайн дурын тэтгэврээс бүрдэнэ. Улсын тэтгэврийг төсвөөс хуваарилалтын зарчмаар олгоно. Хуримтлалын тэтгэврийг Казахстан Улсын Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн санд шимтгэл төлж тэтгэврийн хуримтлалтай болсон иргэд авах эрхтэй (иргэд энэ 2 тэтгэвэрт заавал хамрагдана). Сайн дурын тэтгэвэрт иргэн бүр хамрагдаж болно. Иргэд Тэтгэврийн төрийн хуримтлалын нэгдсэн сангаас үзүүлдэг сайн дурын тэтгэвэрт хамрагдаж болохоос гадна энэ төрлийн үйлчилгээг санал болгодог хувийн байгууллагуудын сайн дурын тэтгэвэрт хамрагдах боломжтой. Казахстан Улс 1998 он хүртэл социалист нийгмийн эв санааны зарчимд үндэслэсэн тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо хэрэглэж ирсэн бөгөөд 1998 оноос тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийсэн байна. Тусгаар тогтнож, социалист нийгмээс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбогдон одоо тэтгэврийн шинэ, хуучин 2 системийг хослуулан хэрэглэж байна. 1. Үндсэн тогтолцоо буюу 1998 оноос хойш ажил эрхэлж эхэлсэн иргэдэд зориулсан тэтгэврийн систем. Казахстан Улсын тэтгэврийн үндсэн тогтолцоог 1998 оноос нэвтрүүлсэн. Үндсэн тогтолцоо нь тэтгэврийн хуваарилалтын болон хуримтлалын тогтолцоог хослуулан хэрэглэдэг. Албан журмын болон сайн дурын гэсэн 2 хэлбэртэй. Албан журмын тэтгэвэр нь төрийн тэтгэврийн тогтолцоо бөгөөд хуваарилалтын, хуримтлалын гэсэн 2 хэсэгтэй байна. Сайн дурын тэтгэвэр нь хуримтлалын хэлбэртэй төрийн эсвэл, хувийн байж болно. Тэтгэвэрт гарах нөхцөл. Тэтгэвэрт гарах нас эрэгтэй 63 нас, эмэгтэй 60 нас байна. Насан туршийн хөгжлийн бэрхшээлийн I, II группад хамрагдсан иргэд тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэр тогтоох. Тэтгэвэр 2 хэсгээс бүрдэнэ.  Хуваарилалтын тогтолцоогоор олгох суурь тэтгэвэр. 2018 оны 7-р сарын 1 болон түүнээс хойш ажил эрхэлсэн иргэд хамрагдна. Тэтгэврийг ажилласан хугацаанаас хамаарч дараах 290 https://www.enpf.kz/ru/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw