283 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 283 татаас юм. Дор дурдсан нөхцөлийг хангасан иргэд Matched Retirement Savings Scheme хөтөлбөрт хамрагдана. Сингапур Улсын иргэн байх; 55 – 70 настай байх; Тэтгэврийн дансны хуримтлал нь Суурь тэтгэврийн хуримтлалаас бага буюу 93000 сингапур доллароос бага байх; Сарын орлого нь 4000 сингапур доллароос бага байх; Орон сууцны жилийн үнэ цэнэ нь 13000 сингапур доллароос хэтрэхгүй; 1-ээс илүү орон сууц, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байх. Нөхцөл хангасан иргэдэд Сингапурын Засгийн газраас 5 жилийн хугацаанд жилийн 600 сингапур долларын хуримтлалыг Тэтгэврийн дансанд нь шилжүүлэх бөгөөд нийтдээ 3000 сингапур долларын санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 2. Silver Support Scheme буюу бага орлоготой иргэдийг дэмжих Ажиллах хугацаандаа бага орлоготой байснаас шалтгаалж Тэтгэврийн хуримтлалын дансандаа хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж чадаагүй иргэдэд энэ хөтөлбөр чиглэгддэг. Дор дурдсан нөхцөлийг хангасан 65 нас хүрсэн Сингапур Улсын иргэн энэ хөтөлбөрт хамрагдана. Бага орлоготой буюу 55 нас хүртлээ ХТС-д хуримтлуулсан нийт хуримтлал нь 140000 сингапур доллароос бага байх. Хэрэв хувиараа хөдөлмөр эрхлэгч бол 45-55 насны хооронд олсон жилийн цэвэр орлого нь 27600 сингапур доллароос бага байх. Төрийн орон сууцны хөтөлбөрийн байранд амьдардаг бөгөөд байр нь 1-5 өрөөтэй байх. Нэг хүнд ногдох сарын өрхийн орлого нь 1800 сингапур доллароос хэтрэхгүй байх. Нөхцөл хангасан өндөр настнууд улирал бүр дор дурдсан хэмжээгээр тэтгэмж авна. Хүснэгт 10. Silver Support Scheme хөтөлбөрт хамрагдах иргэнд олгох дэмжлэг Төрийн орон сууцны хөтөлбөрийн байрны өрөө Улиралын тэтгэмж (сингапур доллар) Өрхийн орлого 1300 бага Өрхийн орлого 1301 - 1800 1 болон 2 өрөөтэй 900 450 3 өрөөтэй 720 360 4 өрөөтэй 540 270 5 өрөөтэй 360 180 4. Workfare Income Supplement Scheme буюу ажил эрхлэлтийг дэмжих Сингапур Улсын Засгийн газраас иргэдийг ажил эрхлэн орлого олж ХТС-д хуримтлал үүсгэхийг дэмжих үүднээс Workfare Income Supplement Scheme буюу ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт ажил эрхэлж буй иргэд хамрагдах бөгөөд дор дурдсан нөхцөлийг хангасан байна. Хүснэгт 11. Workfare Income Supplement Scheme хөтөлбөрт хамрагдах, хамрагдахгүй нөхцөл Хөтөлбөрт хамрагдах нөхцөл Хөтөлбөрт хамрагдахгүй байх нөхцөл Сингапур Улсын иргэн 35 ба түүнээс дээш настай байх Сарын нийт цалингийн орлого нь 2300 сингапур доллароос бага байх Орон сууцны жилийн үнэ цэнэ нь 13000 сингапур доллароос их байх Өөрөө эсвэл, эхнэр/нөхрийн хамт 2 ба түүнээс дээш орон сууц, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг Эхнэр/нөхрийн өмнөх жилийн орлого 70000 сингапур доллароос их.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw