Судалгааны эмхэтгэл-боть 37

282 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 282 СPFIS-т хамрагдах нөхцөл (сингапур доллар) Хөрөнгө оруулалт хийх боломжтой дүн (сингапур доллар) Энгийн данс Хамгийн багадаа 20000 хуримтлалтай байх 20000-оос давсан дүн Тусгай данс Хамгийн багадаа 40000 хуримтлалтай байх Бүх дүн Энгийн дансны хуримтлалаасаа оруулах хөрөнгө оруулалтын 35% хүртэл хувьцаанд, 10% хүртэл алтанд хөрөнгө оруулж болно. 2020 оны байдлаар 960,000 иргэн 17.0 тэрбум сингапур долларын хөрөнгө оруулалтын Энгийн дансны хуримтлалыг ашиглаж хийсэн. Мөн 283,000 иргэн 5.5 тэрбум сингапур долларын хөрөнгө оруулалтын Тусгай дансны хуримтлалыг ашиглаж хийсэн. 2. Special Discounted Shares (SDS) Scheme хөтөлбөр Special Discounted Shares (SDS) Scheme хөтөлбөр буюу хямдруулсан үнэ бүхий хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нь Сингапурын иргэдийг хувьцаагаар дамжуулан баялаг эзэмших боломжоор хангах зорилго бүхий хөтөлбөр юм. Одоогийн байдлаар ХТС-д хуримтлалын данстай иргэд төрийн өмчит нээлттэй хувьцаат компани болох SingTel харилцаа холбооны хувьцааг эзэмшиж байна. Өв залгамжлал ХТС-д данс эзэмшигч нь өөрийн хуримтлалыг өвлүүлж болно. Данс эзэмшигч нь өөрийн хуримтлалыг авах этгээдийг CPF Nomintaion үйлчилгээний хүрээнд өвлөгчөөр бүртгүүлнэ. Ингэснээр тухайн данс эзэмшигч нас барсан эсвэл, чадамжгүй болсон тохиолдолд тухайн бүртгүүлсэн өвлөгчид хуримтлалын эрх нь шууд шилжинэ. Хүснэгт 9. Өв залгамжлах эрх үүсэх нөхцөл CPF Nomintaion өвлөх эрхтэй CPF Nomintaion өвлөх эрхгүй  Энгийн, Тусгай, MediSave болон Тэтгэврийн дансан дахь хуримтлал  CPF LIFE хөтөлбөрийн дансны хуримтлал  Singtel (Сингапурын харилцаа холбооны компани) компанийн хямдруулсан хувьцаа  ХТС-ийн хуримтлалаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө  Dependants’ Protection Scheme хөтөлбөрийн хүрээнд олгодог тэжээгчээ алдсны даатгал  CPF Investment Scheme хүрээнд хийсэн хөрөнгө оруулалт 2020 оны байдлаар хуримтлал эзэмшигч нас барсны улмаас 1.2 тэрбум сингапур долларыг ХТС-аас зарцуулжээ. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг Тэтгэврийн хуримтлалын дансандаа хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж чадаагүй, эсвэл бага орлоготой иргэдэд Төрөөс дэмжлэг татаас олгодог. ХТС-аас хэрэгжүүлдэг дараах хөтөлбөрт төрөөс татаас олгож байна. 1. Matched Retirement Savings Scheme буюу бага тэтгэврийн хуримтлалыг дэмжих 2. Silver Support Scheme буюу бага орлоготой иргэдийг дэмжих 3. Workfare Income Supplement Scheme буюу ажил эрхлэлтийг дэмжих 4. CareShield life буюу хөтөлбөр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн даатгал 1. Matched Retirement Savings Scheme буюу бага тэтгэврийн хуримтлалыг дэмжих Matched Retirement Savings Scheme хөтөлбөр нь Тэтгэврийн дансны хуримтлал Суурь тэтгэврийн хуримтлалыг (93000 сингапур доллар) хангаж чадахгүй байгаа иргэдэд зориулсан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw