281 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 281 2020 онд ХТС-аас 701000 хүсэлтийн Эрүүл мэндийн даатгалын багцын худалдан авахад 1.4 тэрбум сингапур долларыг зарцуулжээ. Мөн хувийн эрүүл мэндийн даатгалын багцанд 0.9 тэрбум сингапур доллар зарцуулжээ. ElderShield хөтөлбөр буюу өндөр насны асрамжийн даатгал MediSave хуримтлалтай иргэд 40-65 нас хүртлээ ElderShield хөтөлбөрт автоматаар хамрагдана. ElderShield хөтөлбөр нь өндөр настан байнгын асрамжид байх тохиолдолд үүнтэй холбогдох зардлыг санхүүжүүлэх зорилготой. ElderShield даатгалд хамрагдсанаар өндөр настан 72 сар буюу 6 жилийн хугацаанд сарын 400 сингапур долларын тэтгэмж авна. ElderShield даатгалын хураамжийг MediSave данснаас төлнө. CareShield life хөтөлбөр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн даатгал MediSave хуримтлалтай 30 нас хүрсэн иргэд CareShield life хөтөлбөрт автоматаар хамрагдана. CareShield life хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдэд халамжийн тэтгэмж хэлбэрээр орлогын эх үүсвэр бий болгох зорилготой. CareShield life даатгал нь дараах боломжуудыг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй бол насан туршийн тэтгэмж олгоно. Сар бүр 600 сингапур долларын тэтгэмж авах бөгөөд энэ нь ирээдүйд амьжиргааны түвшнээс хамааран нэмэгдэнэ. Хэрэв даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй болсон тохиолдолд Төрөөс шимтгэлийг хариуцдаг. Даатгалын шимтгэл нь MediSave данснаас төлөгдөнө. 2020 оны байдлаар ХТС-аас CareShield life болон ElderShield даатгалын хураамжид 0.6 тэрбум сингапур долларыг зарцуулжээ. 3. Сургалтын зээл ХТС-д хуримтлалтай иргэн өөрийн, эхнэр/нөхрийн, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж Энгийн дансан дахь хуримтлалаасаа зээл авах боломжтой. Зөвхөн зөвшөөрөгдсөн сургуулийн төлбөрийг төлөх бөгөөд сургуулиа төгссөнөөс 1 жилийн дараа Энгийн данснаас авсан зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцаан төлөх ёстой. 2020 оны байдлаар ХТС-аас сургалтын зээлийн хэлбэрээр 56.6 сая сингапур долларын санхүүжилт гаргажээ. Хуримтлалын төвлөрсөн сан дахь хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийх Хуримтлал эзэмшигчийг хуримтлалаа өсгөх боломжоор хангахын тулд ХТС-гаас тусгай хөтөлбөр санал болгодог. ХТС дахь хуримтлалаар 2 төрлийн хөрөнгө оруулалт хийж болно. 1. CPF Investment Scheme (CPFIS) хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2. Special Discounted Shares (SDS) Scheme хөтөлбөр 1. CPF Investment Scheme (CPFIS) хөрөнгө оруулалтын хөтөлбөр CPF Investment Scheme (CPFIS) хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хуримтлал эзэмшигч Энгийн болон Тусгай дансны хуримтлалаа хөрөнгө оруулалт хийн тэтгэврийн хуримтлалаа нэмэгдүүлэх боломж олгох хөтөлбөр юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw