280 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 280 2020 оны байдлаар 17.3 тэрбум сингапур долларыг орон сууцны дэмжлэгт зарцуулсан бөгөөд үүнээс 741000 иргэний 10.5 тэрбум сингапур долларыг Төрийн орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрт, 231000 иргэний 6.8 тэрбум сингапур долларыг хувийн орон сууц худалдан авахад зарцуулжээ. Home Protection Scheme буюу Ипотекийн даатгал Home Protection Scheme буюу Ипотекийн даатгал нь хуримтлал эзэмшигч нас барах эсвэл, хөдөлмөрийн чадвараа алдах үед Төрийн орон сууцны хөтөлбөрийн түрээсийг төлөх боломж олгодог ХТС-аас хэрэгжүүлж буй даатгалын хөтөлбөр юм. Хэрэв иргэн Төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж сарын түрээсээ ХТС дахь хуримтлалын данснаасаа төлдөг бол Home Protection Scheme буюу Ипотекийн даатгалд заавал хамрагдах ёстой. 2020 оны байдлаар нийт 580000 иргэний 95.2 тэрбум сингапур долларын орон сууцыг Home Protection Scheme буюу Ипотекийн даатгалд хамруулжээ. 3. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр MediSave хуримтлалын дансан дахь хуримтлалаа ашиглан тухайн данс эзэмшигч нь дараах 4 төрлийн зардлыг санхүүжүүлж болно. Эрүүл мэндийн зардал Эрүүл мэндийн даатгалын багц худалдан авах ElderShield хөтөлбөр буюу өндөр насны асрамжийн даатгал CareShield life хөтөлбөр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн даатгал Эрүүл мэндийн зардал ХТС-гийн MediSave хуримтлалын дансан дахь хуримтлалаа тухайн данс эзэмшигч өөрийн болон гэр бүлийн гишүүд, асран хамгаалж буй хүний эрүүл мэндийн зардлыг төлөхөд ашиглана. Эмчилгээ хийлгэж буй эмнэлэг нь B2 болон С түвшний олон нийтийн эмнэлгийн бүх зардлыг төлөх боломжтой. Харин бусад төрлийн эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах бол зарим хэсгийг нь МеdiSave хуримтлалаас төлдөг. Хэрэв MediSave хуримтлалын дансан дахь хуримтлал нь эрүүл мэндийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүдийн MediSave хуримтлалын дансан дахь хуримтлалыг ашиглаж болно. 2020 оны байдлаар ХТС-аас 1.01 тэрбум сингапур долларыг эрүүл мэндийн зардалд зарцуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын багц худалдан авах Данс эзэмшигч нь Эрүүл мэндийн дансныхаа хуримтлалаар эрүүл мэндийн даатгалын багц худалдан авч болно. Сингапур Улсын иргэн 2 төрлийн Эрүүл мэндийн даатгалын багцад хамрагдах боломжтой. ХТС хариуцдаг MediShield Life эрүүл мэндийн даатгалын багц. MediShield Life B2 болон С түвшний олон нийтийн эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэрэглэгдэнэ. MediShield Life багцын даатгалын хураамжийг МediSave хуримтлалын данснаасаа төлж болно. Хэрэв А болон В1 түвшний олон нийтийн эмнэлэг болон бусад эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авахыг хүсвэл эрүүл мэндийн “Integrated Shield Plan”-ыг хувийн даатгалын компаниас худалдан авч болно. “Integrated Shield Plan” багцын даатгалын хураамжийг МediSave хуримтлалын данснаасаа зөвшөөрөгдсөн хэмжээгээр төлөх боломжтой. Илүү гарсан хэсгийг иргэн өөрөө төлнө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw