276 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 276 1. Хуримтлалын шимтгэл. Сангийн гол эх үүсвэр нь тэтгэврийн шимтгэл байна. Дараах 2 төрлийн тэтгэврийн шимтгэлээр ХТС-гийн хуримтлалын эх үүсвэрийг бүрдүүлж байна. ажилтнаас төлөх хуримтлалын шимтгэл ажил олгогчоос төлөх хуримтлалын шимтгэл Хуримтлалын шимтгэлийн хувь хэмжээг тухайн ажилтны наснаас хамаарч тогтооно. Шимтгэл нь Энгийн данс, Тусгай данс, MediSave дансанд хуваарилагдан орно. Хүснэгт 3. Хуримтлалын шимтгэлийн хувь хэмжээ, дансны хуваарилалт Ажилтны нас Хуримтлалын хувь хэмжээ Дансны хуваарилалт Ажил олгогч Ажилтан Нийт Энгийн Тусгай MediSave 35-аас доош 17% 20% 37% 23% 6% 8% 35-45 нас 17% 20% 37% 21% 7% 9% 45-50 нас 17% 20% 37% 19% 8% 10% 50-55 нас 17% 20% 37% 15% 11.5% 10.5% 55-60 нас 13% 13% 26% 12% 3.5% 10.5% 60-65 нас 9% 7.5% 16.5% 3.5% 2.5% 10.5% 65-аас дээш 7.5% 5% 12.5% 1% 1% 10.5% Хуримтлалын шимтгэл тооцох цалинг үндсэн цалин (Ordinary Wage) болон нэмэлт цалин, урамшуулал (Additional Wage) гэж ангилна. Шимтгэл тооцох цалингийн дээд хэмжээ Үндсэн цалин Сарын 6000 сингапур доллар Нэмэлт цалин, урамшуулал Жилийн 102000 сингапур доллар Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХТС-д хуримтлал хийж болох бөгөөд заавал төлөх MediSave дансны шимтгэл болон сайн дурын хуримтлалын шимтгэл гэсэн 2 хэлбэртэй. МediSave дансанд хуримтлуулах шимтгэл нь цэвэр орлого болон наснаас хамаарч 4%-10.5% байна. Хүснэгт 4. MediSave дансны шимтгэл Цэвэр орлого (синга.доллар) Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нас 35-аас бага 35-45 нас 45-50 нас 50-аас дээш 6000-12000 4,0% 4.5% 5.0% 5.25% 12000-18000 4%-8% 4.5%-9% 5%-10% 5.25%-10.5% 18000 дээш 8% 9% 10% 10.5% 2020 онд 251000 хувиараа хөдөлмөр эрхлэгчид 801.9 сая сингапур долларын хуримтлалын шимтгэл төлснөөс 627.8 сая сингапур долларын хуримтлалын шимтгэлийг MediSave дансанд хуримтлуулжээ. 2020 оны байдлаар Хуримтлалын төвлөрсөн сангийн хуримтлалын шимтгэлийн орлого 40.9 тэрбум сингапур доллар болсон байна. 2. Засгийн газрын тусгай үнэт цаасны хүүгийн орлого Сингапурын Засгийн газраас хуримтлалын дансанд бодогдох хүүгийн зардлыг нөхөх зорилгоор тусгай үнэт цаас гаргах бөгөөд ХТС-д хуримтлагдсан хуримтлалыг энэ үнэт цаасанд байршуулдаг. Засгийн газрын тусгай үнэт цаас нь хувьсах хүүтэй байх бөгөөд Энгийн, Тусгай, МеdiSave болон Тэтгэврийн дансанд бодогдох хүүтэй тэнцүү байна. ХТС нь данс эзэмшигчдийн дансан дахь хуримтлалд хүү олгодог.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw