Судалгааны эмхэтгэл-боть 37

277 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 277 Хүснэгт 5. Хуримтлалын дансны хүү Энгийн, Тусгай, MediSave дансны хүүг улирал бүр, тэтгэврийн дансны хүүг жил бүр шинэчлэн тогтооно. Мөн түүнчлэн бага хуримтлалтай иргэдийг дэмжихийн тулд нэмэлт хүү бодож олгодог. Хүснэгт 6. Нэмэлт хүү Нас Нэмэлт хүү Нөхцөл 55 наснаас доош 1% Эхний 60000 хуримтлалд 55 наснаас дээш 2% Эхний 30000 хүртэлх 1% Дараагийн 30000 хуримтлалд Хуримтлалын дансанд нийтдээ дээд тал нь 6% хүртэл хүү бодогдоно. 2020 онд 2.5%, 3.5%, 4%, 5%, 6%-ийн хүүтэй Засгийн газрын тусгай үнэт цааснаас олсон хүүгийн орлого нь 16.8 тэрбум сингапур доллар болжээ. 3. Хөрөнгө оруулалтын орлого ХТС-гийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг Удирдах зөвлөлийн Хөрөнгө оруулалтын хороо хариуцаж ажилладаг. Хөрөнгө оруулалтын хороо нь ХТС-гийн хөрөнгө оруулалтын бодлого болон хөрөнгө оруулалтын багцын хуваарилалтын стратегийг тодорхойлдог. Хөрөнгө оруулалтын хороо нь дор дурдсан чиглэлээр шийдвэр гаргах эрхтэй.  Хөрөнгө оруулалтын удирдлагын стратеги  Хөрөнгө оруулалтын бүтэц  Хөрөнгө оруулалтын зөвлөхийг томилох  Кастодиан банкийг сонгох  Хөрөнгө оруулалтын менежментийн удирдлагыг сонгох  Эрсдэлийн удирдлага  Активын хуваарилалт болон үр дүнгийн тайлан ХТС-гийн хөрөнгө оруулалт нь дам байдлаар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, ХТС-ийн хөрөнгө нь бүрэн баталгаажсан Засгийн газрын тусгай бондод байрших бөгөөд цааш нь энэ хөрөнгийг Төрийн хөрөнгө оруулалтын корпорац удирдаж хөрөнгө оруулалт хийнэ. Зураг 5. Тэтгэврийн хуримтлалыг хөрөнгө оруулалтад оруулах Төрийн хөрөнгө оруулалтын корпорац хөрөнгө оруулалтаас олсон ашгаа Засгийн газрын бондоор дамжуулан ХТС-д шилжүүлнэ. Хэрэв хөрөнгө оруулалтын өгөөж нь ХТС-гийн дансанд олгох баталгаат хүүгийн хэмжээнээс бага бол Засгийн газраас баталгаат хүүтэй тэнцүү хэмжээгээр хүү олгоно. Данс Дансанд бодох хүү Баталгаат хүү (жилийн) Энгийн данс Банкуудын 3 сарын хүүгийн дундаж 2.5% Тусгай данс 10 жилийн ЗГ-ын ҮЦ-ны хүүний 12 сарын дундаж + 1% 4% MediSave данс 10 жилийн ЗГ-ын ҮЦ-ны хүүний 12 сарын дундаж + 1% 4% Тэтгэврийн данс Хөрөнгө оруулалтын багцын дундаж өгөөж эсвэл, 10 жилийн ЗГ-ын ҮЦ-ны хүүний 12 сарын дундаж + 1% 4% Төв хуримтлалын сан Засгийн Газрын бонд Төрийн хөрөнгө оруулалтын корпорац Хөрөнгө оруулалт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw