275 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 275 Зураг 4. Хуримтлалын төвлөрсөн сангийн засаглал Удирдах зөвлөл нь дарга, дэд дарга, гүйцэтгэх захирал, Засгийн газар, ажилтан, ажил олгогчийг төлөөлж тус бүр 2 гишүүн, хараат бус 6 хүртэл гишүүд нийт 15 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн гишүүдийг Хөдөлмөрийн сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн 2 жилийн хугацаатай томилно. Удирдах зөвлөл нь Аудитын хороо, Хөрөнгө оруулалтын хороо, Даатгалын хороо, Эрсдлийн удирдлагын хороо, Боловсон хүчний хороо гэсэн 5 хороотой. Гүйцэтгэх удирдлага ХТС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал болон түүний удирдлага дор ажилладаг Гүйцэтгэх удирдлагууд хэрэгжүүлнэ. Сан 17 газар, нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна . Сангийн хяналт ХТС-ийн дотоод хяналтыг Удирдах зөвлөлийн Аудитын хороо хэрэгжүүлнэ. Дотоод аудитын газар нь Аудитын хороонд үйл ажиллагаагаа тайлагнана. ХТС-д жилд дор хаяж нэг удаа аудитын хяналт шалгалт явуулна. Аудитын Хяналт шалгалтыг Ерөнхий Аудитор эсвэл, Ерөнхий аудитортой зөвшилцсөний үндсэн дээр Хөдөлмөрийн сайдын томилсон хараат бус аудитор хэрэгжүүлнэ. Аудитор нь дараах чиглэлээр хяналт шалгалт хийнэ. Санхүүгийн тайланд үнэлэлт өгөх; Эрсдэлийн үнэлгээ хийх; Үйл ажиллагаанд гарсан материаллаг хохирол, дутагдлыг илрүүлэх Аудиторын тайланг Удирдах зөвлөл, Аудитын хороонд хэлэлцэж Ерөнхий Аудиторын Газар хүргүүлнэ. Хуримтлалын төвлөрсөн сангийн орлого Сан нь дараах 3 төрлийн орлогоос бүрдэнэ. 1. Хуримтлалын шимтгэлийн орлого 2. Засгийн газрын тусгай үнэт цаасны хүүгийн орлого 3. Хөрөнгө оруулалтын орлого Гүйцэтгэх захирал Газар нэгжүүд Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал Мэдээлэл технологи, цахим үйлчилгээ хариуцсан Дэд захирал Бодлого, хөгжүүлэлт хариуцсан Дэд захирал Газар нэгжүүд Газар нэгжүүд Удирдах зөвлөл Дотоод аудит
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw