Судалгааны эмхэтгэл-боть 37

274 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 274 эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, орон байртай болох, гэр бүл хамгаалал болон хөрөнгөө өсгөх боломжоор хангахад чиглэгдэнэ. Ажилтан болон ажил олгогч нь ХТС-д сар бүр хуримтлал хийнэ. ХТС-д төлсөн хуримтлалын шимтгэл Энгийн данс (Ordinary Account), Тусгай данс (Special Account), Эрүүл мэндийн данс (MediSave Account) гэсэн гурван дансанд хуваарилагдана. Мөн түүнчлэн 55 нас хүрсэн бол Тэтгэврийн данс автоматаар нээгдэх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр олгоход зарцуулагдана. Хүснэгт 2. Хуримтлалын данс Данс Зориулалт Энгийн данс Орон сууц, даатгал, боловсрол, хөрөнгө оруулалт Тусгай данс Хөрөнгө оруулалт MediSave данс Эмчилгээний төлбөр болон зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн даатгал Тэтгэврийн данс Тэтгэвэр олгох Зураг 3. Хуримтлалын дансанд шимтгэл төлөх Хуримтлалын төвлөрсөн сангийн засаглал ХТС-г удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.  Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хянах;  Жилийн төсөв, санхүүгийн тайланг хянаж, батлах;  Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах;  Эрсдэлийн удирдлагыг сайжруулах, хянах;  Үйл ажиллагааны талаар Гүйцэтгэх удирдлагад зөвлөх. Тэтгэвэр авагч Хуримтлалын төвлөрсөн сан Ажил олгогч Ажилтан MediSave данс 55 нас хүрэхэд Тэтгэврийн данс Тусгай данс Энгийн данс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw