Судалгааны эмхэтгэл-боть 37

273 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 273 болгосон. Анхандаа Minimum Sum Scheme хүрээнд 20 жилийн турш тэтгэвэр авдаг байсан бол одоо CPF LIFE хөтөлбөрийн хүрээнд насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болсон. Иргэдээ хөгшрөх үед амьжиргаагаа хангах орлоготой байлгах үүднээс байгуулагдсан ХТС нь тэтгэврийн хуримтлалын сан төдийгүй тус улсын нийгмийн хамгааллын цогц систем болж чадсан. Нийгмийн хамгааллын тогтолцоо болохын хувьд ХТС-гийн үндсэн зорилго нь Сингапур Улсын иргэдийг тэтгэврийн дараах баталгаат амьдралтай болгох явдал юм. Тэтгэврийн дараах баталгаат амьдрал нь дор дурдсан 3 хүчин зүйлсээс хамаарна.  баталгаат тэтгэвэр;  өөрийн гэсэн орон байртай байх;  эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой байх. ХТС нь үйл ажиллагаатайгаа уялдуулан 4 даатгалын санг удирддаг. 1. Орон сууцны даатгалын сан (Home Protection Fund) 2. MediShield даатгалын сан (MediShield Life Fund) 3. Насан туршийн орлого даатгалын сан (Lifelong Income Fund) 4. Халамжийн тэтгэмжийн сан (CareShield and ElderShield Insurance Fund) Өнөөдөр ХТС нь 4,1 сая иргэдийг хамруулсан, жилд 40.9 тэрбум сингапур долларын289 хуримтлалын орлоготой, нийт 462.1 тэрбум сингапур долларын хөрөнгөтэй хуримтлалын сан болж өргөжжээ. Хуримтлалын төвлөрсөн сангийн зорилго, үйл ажиллагаа ХТС-ийн үйл ажиллагаа нь Хуримтлалын төвлөрсөн сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Алсын хараа. Сингапурын иргэдийг тэтгэврийн дараах баталгаат амьдралтай байх боломжийг хангах найдвартай, итгэл даах нийгмийн хамгааллын байгууллага болох. Зорилго. Насан туршийн орлого, эрүүл мэндийн санхүүжилт, орон сууцны санхүүжилтээр хангах замаар Сингапурын иргэдийг тэтгэврийн дараах баталгаат амьдралтай болгоход оршино. ХТС нь албан журмын хуримтлал бөгөөд гурван үндсэн зарчимтай байна.  Хувь хүний хариуцлага Хөдөлмөр эрхэлж тэтгэврийн хуримтлалаа үүсгэ  Өмчлөх эрх Та хуримтлалаа өмчлөх эрхтэй.  Насан туршийн орлого Таныг насан туршийн орлоготой болгоно. ХТС-аас дараах хөтөлбөрүүдийг санал болгодог.  Тэтгэврийн хуримтлал;  Орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх;  Эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжоор хангах;  Хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийх боломж;  Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэвэрт хамруулах;  Боловсролын төлбөр төлөх;  CPF Nomintaion буюу өвлүүлэх эрх;  Dependants’ Protection Scheme буюу сайн дурын тэжээгчээ алдсны даатгал;  Бусад ХТС-гийн хуримтлалд Сингапур Улсын иргэн болон тус улсад байнга оршин суугч хамрагдана. Cангийн үндсэн үйл ажиллагаа нь тэтгэврийн хуримтлал бий болгоход чиглэдэг. Мөн түүнчлэн 289 2021 оны 10-р сарын 4-ний өдрийн Монголбанкны ханшаар 1 сингапур доллар 2,098.34 төг байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw