Судалгааны эмхэтгэл-боть 37

272 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 272 Хоёр. ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦООТОЙ ОРНУУДЫН ТУРШЛАГА 1. БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС 1.1 Тэтгэврийн тогтолцоо Сингапур Улсын тэтгэврийн систем нь азийн хамгийн анхны тэтгэврийн системийн нэг бөгөөд азидаа хамгийн сайн тэтгэврийн систем гэж үнэлэгддэг. Дэлхийн хүн амын 63-аас дээш хувийг бүрдүүлдэг 37 орны тэтгэврийн тогтолцоог харьцуулан судалдаг Monash Centre for Financial Studies болон Global Consultant Mercer хамтран гаргасан Mercer Global Pension Index-т тус улсын тэтгэврийн тогтолцоо нь долоо удаа азийн хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоогоор шалгарсан байна. Сингапур Улсын үндэсний философи болон нийгмийн бодлого нь төрийн идэвхтэй дэмжлэгтэйгээр хувь хүн бие дааж өөрийн амьдралаа цогцлоох гэсэн байдаг. Тиймээс ч тэтгэврийн систем нь нийгмийн баялгийг дахин хуваарилах бус харин хувь хүмүүс өөрсдөө хуримтлал бий болгон тэтгэвэрт гарах үедээ тогтмол орлоготой байхад чиглэгдсэн байдаг. Тэтгэврийн систем нь бүхэлдээ хуримтлалын тогтолцоотой. Тэтгэврийн системийн гол тулгуур нь Хуримтлалын төвлөрсөн сан (Central Provident Fund) байна. Үүнээс гадна зарим нийтийн албан хаагчдад зориулсан Төрийн тэтгэврийн хөтөлбөр (Government Pension Scheme), цэргийн албан хаагчдад зориулсан Ажилтан-Хуримтлал хөтөлбөр (Savings and Employees scheme) зэрэг хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлдэг. Улсын тэтгэврийн хөтөлбөрөөс гадна Хуримтлалын төвлөрсөн сангаас санал болгодог Supplementary Retirement Scheme гэсэн сайн дурын хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээ нь Сингапурын тэтгэврийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болдог. 1.2 Хуримтлалын төвлөрсөн сан (Central Provident Fund- CPF)288 Сингапурын Хуримтлалын төвлөрсөн сан (ХТС) 1955 онд байгуулсан бөгөөд ажил олгогч, ажилтан тус бүрээс цалингийн 5%-иар тооцон шимтгэл суутган авч ажилчдад тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшин дээшлэхтэй холбогдон шинээр нийгмийн хэрэгцээ бий болж, энэхүү хэрэгцээг хангах үүднээс ХТС-ийн үйл ажиллагаа ч хувьсан өргөжих болсон. 1968 онд тэтгэврийн хуримтлалаараа ипотекийн зээлийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлж өгсөн. 1977 онд хуримтлалын дансыг “Энгийн” болон “Тусгай” данс гэж 2 хуваан, цалингийн 1%-ийн шимтгэлийг “Тусгай данс”-нд хуримтлуулах болсон. Ингэснээр хуримтлал эзэмшигч тусгай дансан дахь хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийн илүү их өгөөж олох боломж олгожээ. 1984 онд иргэдийн эрүүл мэндийн зардлыг төлөх үүднээс MediSave буюу эрүүл мэндийн данс нээж цалингийн 6%-ийг энэ дансанд хуримтлуулах болсон бол 1990 онд MediShield хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 1986 онд Энгийн дансны хуримтлалаас тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт хийх CPFIS (CPF Investment Scheme) хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эхэн үедээ хуримтлал эзэмшигч ХТС дахь хуримтлалаа бөөнд авах эрхтэй байсан. Гэтэл хүн амын нас уртсах тусам өндөр настнуудын тэтгэврийн хуримтлал хүрэхгүй байх асуудал тулгарсан. Тиймээс 1987 онд Minimum Sum Scheme буюу сар бүр тэтгэвэр авах хөтөлбөр бий 288https://www.enpf.kz/ru/pension-system/world/singapore.php https://www.cpf.gov.sg/Members/AboutUs/about-us-info/cpf-overview 272 Хоёр. ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦООТОЙ ОРНУУДЫН ТУРШЛАГА 1. БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС 1.1 Тэтгэврийн тогтолцоо Сингапур Улсын тэтгэврийн систем нь азийн хамгийн анхны тэтгэврийн системийн нэг бөгөөд азидаа хамгийн сайн тэтгэврийн систем гэж үнэлэгддэг. Дэлхийн хүн амын 63-аас дээш хувийг бүрдүүлдэг 37 орны тэтгэврийн тогтолцоог харьцуулан судалдаг Monash Centre for Financial Studies болон Global Consultant Mercer хамтран гаргасан Mercer Global Pension Index-т тус улсын тэтгэврийн тогтолцоо нь долоо удаа азийн хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоогоор шалгарсан байна. Сингапур Улсын үндэсний философи болон нийгмийн бодлого нь төрийн идэвхтэй дэмжлэгтэйгээр хувь хүн бие дааж өөрийн амьдралаа цогцлоох гэсэн байдаг. Тиймээс ч тэтгэврийн систем нь нийгмийн баялгийг дахин хуваарилах бус харин хувь хүмүүс өөрсдөө хуримтлал бий болгон тэтгэвэрт гарах үедээ тогтмол орлоготой байхад чиглэгдсэн байдаг. Тэтгэврийн систем нь бүхэлдээ хуримтлалын тогтолцоотой. Тэтгэврийн системийн гол тулгуур нь Хуримтлалын төвлөрсөн сан (Central Provident Fund) байна. Үүнээс гадна зарим нийтийн албан хаагчдад зориулсан Төрийн тэтгэврийн хөтөлбөр (Government Pension Scheme), цэргийн албан хаагчдад зориулсан Ажилтан-Хуримтлал хөтөлбөр (Savings and Employees scheme) зэрэг хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлдэг. Улсын тэтгэврийн хөтөлбөрөөс гадна Хуримтлалын төвлөрсөн сангаас санал болгодог Supplementary Retirement Scheme гэсэн сайн дурын хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээ нь Сингапурын тэтгэврийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болдог. 1.2 Хуримтлалын төвлөрсөн сан (Central Provident Fund- CPF)288 Сингапурын Хуримтлалын төвлөрсөн сан (ХТС) 1955 онд байгуулсан бөгөөд ажил олгогч, ажилтан тус бүрээс цалингийн 5%-иар тооцон шимтгэл суутган авч ажилчдад тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшин дээшлэхтэй холбогдон шинээр нийгмийн хэрэгцээ бий болж, энэхүү хэрэгцээг хангах үүднээс ХТС-ийн үйл ажиллагаа ч хувьсан өргөжих болсон. 1968 онд тэтгэврийн хуримтлалаараа ипотекийн зээлийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлж өгсөн. 1977 онд хуримтлалын дансыг “Энгийн” болон “Тусгай” данс гэж 2 хуваан, цалингийн 1%-ийн шимтгэлийг “Тусгай данс”-нд хуримтлуулах болсон. Ингэснээр хуримтлал эзэмшигч тусгай дансан дахь хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийн илүү их өгөөж олох боломж олгожээ. 1984 онд иргэдийн эрүүл мэндийн зардлыг төлөх үүднээс MediSave буюу эрүүл мэндийн данс нээж цалингийн 6%-ийг энэ дансанд хуримтлуулах болсон бол 1990 онд MediShield хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 1986 онд Энгийн дансны хуримтлалаас тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт хийх CPFIS (CPF Investment Scheme) хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эхэн үедээ хуримтлал эзэмшигч ХТС дахь хуримтлалаа бөөнд авах эрхтэй байсан. Гэтэл хүн амын нас уртсах тусам өндөр настнуудын тэтгэврийн хуримтлал хүрэхгүй байх асуудал тулгарсан. Тиймээс 1987 онд Minimum Sum Scheme буюу сар бүр тэтгэвэр авах хөтөлбөр бий 288https://www.enpf.kz/ru/pension-system/world/singapore.php https://www.cpf.gov.sg/Members/AboutUs/about-us-info/cpf-overview

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw