Судалгааны эмхэтгэл-боть 37

271 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 271 Хүснэгт 1.Тэтгэврийн хуваарилалтын болон хуримтлалын тогтолцооны сул ба давуу тал Давуу тал Сул тал Хуваарилалтын тогтолцоо - Урьдчилан тогтоосон хэмжээгээр тэтгэвэр олгоно - Санхүүгийн нөхцөлөөс хамааралгүй - Хүн ам зүйн үзүүлэлтээс өндөр хамааралтай. - Хүн амын насжилтаас хамаарч тэтгэвэр авагчид нэмэгдэх тусам төсвийн ачааллыг бууруулах үүднээс шимтгэл нэмэх болон тэтгэвэрт гаргах насыг өсгөх шаардлагатай болдог. Хуримтлалын тогтолцоо - Хүн ам зүйн үзүүлэлтээс хамааралгүй. - Улсын төсөвт нөлөөлөхгүй. - Эдийн засагт хуримтлал бий болдог. - Хуримтлал нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр болж эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. - Санхүүгийн хувьд тогтвортой байдаг. -Хуримтлуулсан хөрөнгөөс шалтгаалан маш бага тэтгэвэр тогтоолгох. - Санхүүгийн зах зээлээс олох ашгаас ихээхэн хамааралтай. - Эдийн засгийн тэнцвэргүй байдал болон санхүүгийн зах зээлийн хөдөлгөөнд мэдрэмтгий Улс орнууд тэтгэврийн тогтолцоогоо бүрдүүлэхдээ тухайн улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг анхааран үзэж ирээдүйгээ харсан тогтолцоог бүрдүүлэх нь чухал бөгөөд хуваарилалтын эсвэл, хуримтлалын тогтолцооны аль нэгийг нь сонгохдоо үр ашиг, эрсдэлийг сайтар тооцох шаардлагатай гэж үздэг. Тэтгэврийн тогтолцоонд туйлын зөв тогтолцоо гэж байдаггүй. Аль ч тогтолцоо нь өөрийн сул ба давуу талтай. Тиймээс практикт хуваарилалтын болон хуримтлалын тогтолцоог хослуулан хэрэглэх нь элбэг байдаг. Тухайлбал, Герман, Франц, Итали, Америк нь анх зөвхөн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлсэн боловч Америк Их хямралын дараа, Герман, Франц, Итали Дэлхийн II дайны дараах гипер инфляцын үед хуваарилалтын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Дэлхийн II дайны дараах эдийн засаг болон хүн амын өсөлтийн тааламжтай нөхцөлд Барууны олон улс хуваарилалтын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлснээр нийгэм-эдийн засагт их хэмжээний эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч хүн амын хөгшрөлт болон Санхүүгийн их хямралын дараах эдийн засгийн сул өсөлт нь хуримтлалын тогтолцоог хөгжүүлэх шаардлага бий болгож, улс орнууд тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийх бодлого хэрэгжүүлэх болсон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw