270 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 270 Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооны үед тэтгэврийг дараах 2 аргаар тогтоодог. Тогтоосон хэмжээгээр тэтгэвэр тогтоох (Defined benefits буюу DB) – Тэтгэвэр нь цалин болон шимтгэл төлсөн хугацаанаас хамааран тогтоогддог. Нэрийн дансаар тогтоох (Notional Defined Contributions буюу NDC) – Төлсөн шимтгэл нь нэрийн дансанд хөтлөгдөх бөгөөд тухайн нэрийн дансанд хүүгийн бичилт хийнэ. Тэтгэвэрт гарах үед нь энэ дансанд хуримтлагдсан бичилтээс тэтгэвэр тооцогдоно. Өөрөөр хэлбэл, бодит хуримтлалгүй хуримтлалын тогтолцоотой ижил юм. Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь одоогийн шимтгэлээр одоогийн тэтгэврийг санхүүжүүлэх боломжтой учраас шууд нэвтрүүлэх боломжтой байдаг. Тэтгэврийн хуримтлалын тогтолцоо Тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд ажил эрхлэгч нь шимтгэл төлөх бөгөөд энэ шимтгэл нь тусгай санд хуримтлал болон хуримтлагдана. Энэ хуримтлалыг санхүүгийн зах зээлд байршуулах ба олсон ашгийн хэмжээгээр хуримтлал нь өсөж байдаг. Тэтгэвэрт гарах үед энэ хуримтлагдсан хөрөнгөөс тэтгэвэр авдаг. Зураг 2. Хуримтлалын тогтолцооны тэтгэвэр олголт Тэтгэвэр авагч нь ажиллах хугацаандаа төлсөн шимтгэл болон санхүүгийн зах зээлд байршуулснаас олсон ашгаар хуримтлуулсан мөнгөөр тэтгэврээ санхүүжүүлнэ. Тиймээс тухайн иргэний тэтгэвэр зөвхөн өөрөөс нь хамаарч байдаг. Тэтгэврийн хуримтлал нь тухайн тэтгэвэр авагчийн хөрөнгө учир, бүхэлд нь зарцуулах, барьцаалах, өвлүүлэх эрхтэй байдаг. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны санхүүжилт нь тэтгэврийн шимтгэл болон хуримтлагдсан хөрөнгийг санхүүгийн зах зээлд байршуулснаас олсон ашгаас бүрддэг. Тиймээс энэ тогтолцоо нь санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үед тэтгэврийг хуримтлалаас тогтоох (Defined Contributions буюу DC) аргачлалаар тогтооно. Өөрөөр хэлбэл, ажил эрхлэгч тэтгэвэрт гарах үед нийт хуримтлагдсан мөнгөнөөс хамааран авах тэтгэвэр тогтоогдоно. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үед тодорхой хугацааны туршид хуримтлал бий болсны дараа тэтгэврийн хуваарилалт хийгддэг. Тиймээс хуваарилалтын тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжтой бол энэ тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжгүй байдаг. Өнгөрсөн цаг үе Одоо цаг үе Ирээдүй цаг үе Тэтгэврийн хуримтлалын сан Ажил эрхлэж байгаа үе Тэтгэвэрт гарсан үе шимтгэл тэтгэвэр Тэтгэврийн хуримтлалын сан Ажил эрхлэж байгаа үе Тэтгэвэрт гарсан үе шимтгэл тэтгэвэр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw