269 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 269 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ Нэг. ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО287 Бүх нийтийг хамарсан тэтгэврийн тогтолцоог Германы канцлер Отто фон Бисмарк 1889 онд нэвтрүүлснээс хойш дэлхийд хамгийн өргөн түгсэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тогтолцоо болж чадсан. Тэтгэврийн тогтолцоо нь эдийн засагт бий болсон баялгийн тодорхой хэсгийг өндөр настан ахмадуудад хуваарилах тогтолцоо бөгөөд үүнийг албан журмын хуримтлал, даатгалын хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тэтгэврийн тогтолцоо нь баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, ажил эрхлэгчдэд албан журмын тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлэх, ахмад настнуудын амьжиргааны эх үүсвэрийг бий болгох замаар ядуурлыг бууруулах зэрэг нийгэм-эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэж байдаг. Улс орнууд тэтгэврийн тогтолцоог бий болгохдоо тэтгэврийн тогтолцоог хэрхэн санхүүжүүлэх вэ, тэтгэвэр авагчдын тэтгэврийг хэрхэн тогтоох вэ, тэтгэвэр авах насыг хэрхэн тооцох вэ гэсэн 3 хүчин зүйлсийг анхаарч үздэг. Тэтгэврийн тогтолцооны 2 сонгодог хэлбэр байдаг. 1. Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо (Pay-as-you-go буюу PAYG) 2. Тэтгэврийн хуримтлалын тогтолцоо (Fully funded) Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооны үед одоо ажиллаж буй ажил эрхлэгч нь шимтгэл төлөх бөгөөд энэ шимтгэлийг тэтгэвэр хэлбэрээр одоогийн тэтгэвэр авагчдад хуваарилдаг. Тиймээс ч тэтгэврийн хуримтлал үүсгэдэггүй. Зураг 1. Хуваарилалтын тогтолцооны тэтгэвэр олголт Одоогийн ажил эрхлэгчид нь одоогийн тэтгэврийг санхүүжүүлдэг ба ирээдүйд тэтгэвэрт гарах үедээ ирээдүйн ажил эрхлэгчдийн санхүүжилтэд найдах хэрэгтэй болдог. Хүн амын өсөлтөөр бий болсон илүү олон ажилчид, эдийн засгийн өсөлтөөр бий болсон илүү өндөр цалингаас шимтгэл төлөн тэтгэврийн хуваарилалтын тогтолцоог санхүүжүүлж байдаг нь энэ тогтолцооны эдийн засгийн үндэслэл болдог. Тиймээс тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь хүн ам зүй болон эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. 287 https://journals.openedition.org/estetica/5747#tocto1n2 Ажил эрхэлн саж байгаа үе Тэтгэвэрт гарсан үе Ажил эрхэлж байгаа үе Тэтгэвэрт гарсан үе Ажил эрхэлж байгаа үе Тэтгэвэрт шимтгэл тэтгэвэр шимтгэл тэтгэвэр Өнгөрсөн цаг үе Одоо цаг үе Ирээдүй цаг үе
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw