268 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 268 Хүснэгтэд судалгаанд авагдсан 5 орны тэтгэврийн хуримтлалын сангийн удирдлага, сангийн орлогын эх үүсвэр, зарцуулалтын талаарх мэдээллийг тоймлон харуулав. Хуримтлалын сангийн удирдлага Сангийн Орлого Сангийн зарцуулалт Сингапур Сангийн дээд удирдлагыг Удирдах зөвлөл, өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагууд хэрэгжүүлнэ. Сангийн дотоод хяналтыг Удирдах зөвлөлийн Аудитын хороо хийдэг. Санд жилд дор хаяж нэг удаа аудитын хяналт шалгалт явуулах бөгөөд Ерөнхий Аудитор эсвэл, Ерөнхий аудитортой зөвшилцсөний үндсэн дээр Хөдөлмөрийн сайдын томилсон хараат бус аудитор хэрэгжүүлнэ. Хуримтлалын шимтгэлийн орлого; Засгийн газрын тусгайлан гаргасан үнэт цаасны хүүгийн орлого Хөрөнгө оруулалтын орлого Өндөр насны тэтгэвэр; Орон сууц худалдан авах; Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр; Сургалтын зээл; Хөрөнгө оруулалт хийх; Өвлүүлэх Казахстан Сангийн дээд удирдлагыг Үндэсний сангийн зөвлөл хэрэгжүүлдэг. Харин өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх ба Төлөөлөн удирдах зөвлөл хяналт тавьж ажиллана. Хөрөнгийн удирдлагыг Казахстаны Үндэсний банк хариуцдаг. Сангийн дэргэд сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөх үүрэгтэй Олон нийтийн зөвлөл ажилладаг. Энэ нь тэтгэврийн тогтолцооны бүх оролцогчдыг хамарсан бие даасан бүтэц юм. Сангийн дотоод хяналтыг Төлөөлөн удирдах зөвлөл, Аудитын хороо, Дотоод аудитын газар хэрэгжүүлнэ. Жилд дор хаяж нэг удаа аудитын хяналт шалгалт явуулна. Аудитыг бие даасан хараат бус аудитор гүйцэтгэнэ. Тэтгэврийн шимтгэлийн орлого; Хүү, хөрөнгө оруулалтын орлого Өндөр насны тэтгэвэр; Зорилтот хэрэгцээнд ашиглах (орон байрны нөхцөл сайжруулах, эмчилгээний зардал, гадаад улсад байнга оршин суухаар явах). Амь даатгалын компанид шилжүүлэх; Хөрөнгө оруулалт хийх; Өвлүүлэх Норвеги Тэтгэврийн хуримтлалын сангаа тухайн ажил олгогч байгууллага өөрөө удирдана эсвэл, мэргэжлийн байгууллагаар удирдуулна. Энэ нь тухайн байгууллагын санал болгож буй тэтгэврийн хөтөлбөрөөс хамаардаг. Хуримтлалын шимтгэлийн орлого Тэтгэврийн татварын орлого Өндөр насны тэтгэвэр Чили Тэтгэврийн сангийн менежментийн компаниуд хуримтлалын сангийнхаа үйл ажиллагаа өөрсдөө удирдан зохион байгуулдаг. Эдгээр компаниудад төрөөс тавих хяналтыг Тэтгэврийн сангийн менежментийн компаниудыг хянах газар (Superintendency of Pension Fund Administrators - SAFP) хэрэгжүүлнэ. Хуримтлалын шимтгэлийн орлого Хөрөнгө оруулалтын орлого Сангаас олгох тэтгэвэр тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй тохиолдолд төрөөс олгох нөхөн олговор Өндөр насны тэтгэвэр Нидерланд Хуримтлагдсан хөрөнгийг тэтгэврийн сан болон даатгалын байгууллагууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр удирдан зохион байгуулдаг. Тэтгэврийн сан болон даатгалын байгууллагуудад Нидерландын банк, Санхүүгийн зах зээлийн газар зэрэг хоёр байгууллага хяналт тавьдаг байна. цалингийн орлогоос төлөх шимтгэл хөрөнгө оруулалтын орлого хувь хүний тэтгэврийн шимтгэлийн орлого татварын орлого хуримтлалын шимтгэлийн орлого өндөр насны тэтгэвэр хөрөнгө оруулалт хийх тэтгэвэр өвлүүлэх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw