267 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 267 Тэтгэвэр авах эрх үүсдэг нас улс орон бүрд өөр байна. Сингапурт 65, Нидерландад 66, Норвегит 62 нас байх бөгөөд хүйс харгалзахгүй. Норвегит иргэн өөрөө хүсвэл 75 нас хүртэл ажиллаж болно. Үлдсэн хоёр орны хувьд хүйсээр ялгаатай байна. Казахстанд эрэгтэй 63, эмэгтэй 60 нас (эмэгтэй насыг мөн 63 болгох зорилгоор жил бүр 6 сараар нэмэгдүүлж байна), Чилид эрэгтэй 65, эмэгтэй 60 нас байна. Улс орнууд тэтгэврийн хуримтлалын тогтолцоог тэтгэврийн хуримтлалын сан байгуулах замаар хэрэгжүүлж байна. Тэтгэврийн хуримтлалын тогтолцоо төрийн, хувийн гэсэн 2 хэлбэртэй байхаас гадна заавал хамрагдах, сайн дураар хамрагдах хэлбэртэй байж болдог. Зарим орны хувьд заавал хамрагдах хуримтлалын тэтгэврийг төрөөс хэрэгжүүлдэг бол зарим оронд хувийн сектор хэрэгжүүлж байна. Судалгаанд авагдсан орнуудаас Сингапур, Казахстан улсууд нь төрийн хуримтлалын тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлдэг бөгөөд хуримтлалын нэгдсэн сантай. Иргэд албан журмаар заавал хамрагдах зохицуулалттай боловч Казахстан Улсын хувьд одоогоор тэтгэврийн шинэ, хуучин 2 системийг хослуулан хэрэглэж байгаа тул хуучин системд хамрагдсан хүмүүс хуримтлалын нэгдсэн сангийн тэтгэвэрт хамрагдахгүй, зөвхөн тус сангаас санал болгодог сайн дурын санд хамрагдах боломжтой. 1998 оноос хойш ажил эрхэлж байгаа хүмүүс албан журмын хуримтлалд хамрагдана. Эдгээр орнуудын аль аль нь хуримтлалын нэгдсэн сангаас заавал хамрагдах хуримтлалын тэтгэврээс гадна сайн дурын хуримтлалын тэтгэврийн үйлчилгээг санал болгодог. Нидерланд, Норвеги, Чили зэрэг орнуудад хуримтлалын нэгдсэн сан байхгүй бөгөөд заавал хамрагдах хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоотой байна. Норвеги Улсын хувьд зөвхөн хувийн секторын компани, албан байгууллагууд л тэтгэврийн хуримтлалын сан үүсгэх бөгөөд заавал даатгуулах хэлбэртэй байна. Судалгаанд авагдсан орнуудын тэтгэврийн хуримтлалын сангууд нь улс болгонд өөр өөр нэршилтэй байна. Тухайлбал: Сингапур Улсад Хуримтлалын төвлөрсөн сан (Central Provident Fund) гэж нэрлэх ба хуримтлалын төрийн сангийн тогтолцоотой. Казахстан Улсад Тэтгэврийн хуримтлалын нэгдсэн сан (Unified Accumulative Pension Fund) гэж нэрлэх ба хуримтлалын төрийн сангийн тогтолцоотой. Нидерланд Улсад хуримтлалын нэгдсэн сан байхгүй, тэтгэврийн хуримтлалын тогтолцоог эдийн засгийн салбарууд, мэргэжлийн салбарууд, эсвэл томоохон компаниуд тус тусдаа өөр дээрээ тэтгэврийн хуримтлалын сан үүсгэх замаар хэрэгжүүлдэг. Норвеги Улсад мөн адил хуримтлалын нэгдсэн сан байхгүй. Албан байгууллага, компани тус бүр тэтгэврийн хуримтлалын сан үүсгэдэг бөгөөд зөвхөн хувийн секторын байгууллагууд тэтгэврийн хуримтлал үүсгэх эрхтэй байна. Чили Улсад хуримтлалын нэгдсэн сан байхгүй, хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоотой ба хуримтлалын тэтгэврийг зөвхөн хувийн сектор хариуцан хэрэгжүүлнэ. Бие даасан Тэтгэврийн сангийн менежментийн компаниуд тэтгэврийн хуримтлалын сангуудыг үүсгэн удирддаг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw