Судалгааны эмхэтгэл-боть 37

257 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 257 Жирэмсэн эхийн тэтгэмж нь төрөхийн өмнө (40.000 төгрөг) болон төрсний дараа (50.000 төгрөг) гэж ялгамжтай тогтоосон байх бөгөөд нийгмийн халамжийн сангаас 100 хувь санхүүжүүлдэг. Мөн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт мөн нийгмийн халамжийн сангаас олгож байна. Хүүхдээ асарсны тэтгэмжийг зөвхөн эхэд олгодог байсныг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул 2021 оны 5 дугаар сараас эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэгт тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн зохицуулалт Монгол Улсын хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой харилцааг дараах хууль тогтоомжоор зохицуулж байна. Тухайлбал, 1. Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) 2. Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) 3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он) 4. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) 5. Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмын болон сайн дурын даатгалын үндсэн дээр төлөх бөгөөд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авна. Нийгмийн халамжийн тухай хууль нь жирэмсэн болон амаржсаны дараа нийгмийн халамжийн сангаас олгогдох тэтгэмжтэй холбоотой харилцааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд нийгмийн халамжийн санг бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар бүлгийг 1999 онд шинээр нэмсэн бөгөөд энэхүү бүлэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой харилцааг зохицуулсан. Хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дараах даатгуулагч авах эрхтэй. Үүнд: 1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх; 2. Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол; 3. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эх тус тус тэтгэмж авах эрхтэй. Тэтгэмжийн хэмжээ, хугацаа: Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийг дараах байдлаар олгоно. Үүнд: - тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд; - ихэр хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сар 20 хоногийн хугацаанд.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw