Судалгааны эмхэтгэл-боть 37

256 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 256 a. Гадаадын төрсний гэрчилгээг ЭСЯ, ЭСЯ-ны төлөөлөгчийн газар, холбоо, Гадаад хэргийн яамнаас (дипломат агентлагууд) эрх олгосон бусад байгууллагаар баталгаажуулсан байх ёстой; Хэрэв гадаад төрсний гэрчилгээг Тайваньд суугаа гадаадын элчин сайдын яам, эрх бүхий байгууллагууд олгосон бол үүнийг Гадаад хэргийн яамаар баталгаажуулсан байх ёстой. b. Хэрэв гэрчилгээг Хятадын эх газрын нутаг дэвсгэрт бөглөсөн бол засгийн газар эсвэл төлөөлж буй байгууллагуудаар баталгаажуулсан байх ёстой. (Straits Exchange Foundation) c. Хэрэв гэрчилгээг Хонг Конг эсвэл Макаод бөглөж, олгосон бол түүнийг засгийн газар эсвэл Хонконг, Макао дахь байгууллагууд баталгаажуулсан байх ёстой. d. Гадаад хэл дээр бичигдсэн баримт бичиг дээр дурдсан агентлагууд эсвэл Тайвань дахь нотариатын гэрчилгээний дагуу хятад хэл дээрх орчуулгыг хийсэн байх ёстой. Жич: 1. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах тухай нэхэмжлэлийг тэтгэмж төлөгдөж эхэлсэн өдрөөс хойш таван жилийн дотор гаргаагүй тохиолдолд хэрэгсэхгүй болгоно. 2. Даатгалын гэрээний нөхцөлийг хангасан даатгуулагч жирэмсний улмаас төрсний болон дутуу төрсний тэтгэмж авах эрхтэй. Даатгуулагч өөрөө өргөдөл гаргаж болно. 3. Даатгуулагч нь зулбах, ургийн гажиг жирэмслэлт, умайн гадуур жирэмслэлтийн үед жирэмсний тэтгэмж авах өргөдөл гаргахгүй байж болно. МОНГОЛ УЛС Монгол Улсын хувьд жирэмсний болон амаржсаны чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хуульд зааснаар эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно. Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд мөн үүнд хамрагдана. Энэ нь төрөхийн өмнө 60 хоног, төрсний дараа 60 хоног байна. Харин жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг. Тус хуульд зааснаар жирэмсэн болон амаржсан эхэд хэд хэдэн төрлийн тэтгэмжийг олгож байна. Тухайлбал, - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж; - Жирэмсэн эхийн тэтгэмж; - 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг; - дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж. Дээрх тэтгэмжүүд нь нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангаас санхүүжинэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын сангаас бүрдэх бөгөөд тэтгэмжийн даатгалын сангаас олгож буй 3 төрлийн тэтгэмжийн нэг нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж юм. Тэтгэмж нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах, жирэмсний, амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болох тохиолдолд даатгуулагч өөрт нь, даатгуулагч нас барсан тохиолдолд гэр бүлд нь хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын сангаас тодорхой хугацаанд буюу нэг удаа олгох мөнгөн олговор юм. Жирэмсний болон амаржсан тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийн төлсөн шимтгэлээс сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дунджаас 100 хувиар тооцож төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сард олгодог.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw