Судалгааны эмхэтгэл-боть 37

258 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 258 Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас олгоно. Энэхүү хуульд зааснаар олгох жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний 5 сартайгаас төрөх хүртэл хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр 40.000 төгрөгийн тэтгэмжийг олгох бөгөөд тэтгэмжид зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлт гаргах бөгөөд хүүхдийн тооноос үл хамааран 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт Засгийн газраас тогтоосон хэмжээгээр буюу 50.000 төгрөгийг сар бүр олгоно. Хэрэв ихэр хүүхэд төрүүлсэн бол ихэр хүүхдийн тэтгэмж авах бөгөөд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр буюу ихэр хүүхэдтэй бол тус бүрд 1,0 сая төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрд 3,0 сая төгрөгийн тэтгэмжийг 1 удаа олгоно. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох бөгөөд жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглодог. Мөн Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан эхчүүдийн талаарх статистик мэдээлэл 2020 оны статистик мэдээллээр нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 65.5 мянган эх авсан байна (Хавсралт 1). Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан даатгуулагчдын тоо 2016-2020 онд тогтмол өсөлттэй байсан бөгөөд өсөлтийн дундаж хувь нь 2.7 байна (Хүснэгт №1). Үүнээс албан журмын даатгалд даатгуулагч эхийн тоо мөн тогтмол өсөлттэй байсан бөгөөд дундаж өсөлт 3% байна (Хүснэгт №2). Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд тогтмол хэмжээнд байсан бөгөөд өсөлтийн хувь 1,4 байна (Хүснэгт №3). Нийгмийн даатгалд даатгуулсан эмэгтэй даатгуулагчдаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч буй эхийн тоо 12-13 хувьтай байна. Хүснэгт №1. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан даатгуулагчдын тоо Он НД-д даатгуулсан нийт эмэгтэй даатгуулагч Тэтгэмж авсан эх Эзлэх хувь 2016 467286 58,132 12,4% 2017 468484 57,769 12,3% 2018 487870 61,507 12,6% 2019 500530 63,384 12,6% 2020 517316 64,575 12,4% Хүснэгт №2. Албан журмын даатгуулагч эхийн тоо Он НД-д даатгуулсан нийт эмэгтэй даатгуулагч Тэтгэмж авсан эх Эзлэх хувь 2016 343,639 46424 13,5% 2017 358,582 45104 12,5% 2018 378,907 48295 12,7% 2019 397,197 50658 12,7% 2020 400,276 52215 13,0%

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw