255 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 255 19.2-т эцэг эхийн амралтын тэтгэмжийн талаар зохицуулсан бөгөөд тэтгэмжийг хүүхэд харах амралтын өмнөх 6 сарын цалингийн 60 хувьтай тэнцүүгээр тооцдог байна. Мөн даатгуулагч нэгэн зэрэг 2-оос дээш хүүхэд төрүүлсөн болон хүүхэд үрчилж авсан тохиолдлуудыг зохицуулж өгчээ. Тэтгэмж олгох төрөл, хугацаа Жирэмсний амралт- жирэмсний өмнө болон хойших хугацаанд 8 долоо хоног амралт авах эрхтэй. Зулбасан тохиолдолд, 3 сар өнгөрсөн бол 4 долоо хоног, 2-3 сар өнгөрсөн бол 1 долоо хоног, 2 сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн бол 5 хоног амрах эрхтэй. Цалин- 6 сараас дээш хугацаанд ажилласан бол жирэмсний амралтын үеэр тогтмол цалин өгдөг. Энэ нь ердийн цалингийн 50 хувиар тооцож олгоно. Цалинтай чөлөө- нөхөр хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд ажил олгогчоос эхнэрээ жирэмсний үзлэгт үзүүлэх зорилгоор 5 хоногийн цалинтай чөлөө олгох эрхтэй. Хүүхэд асрах чөлөө- 6 сараас дээш ажилласан эхнэр, нөхөр 3-аас доош насны хүүхэдтэй бол 2 жилийн хугацаанаас хэтрэхгүй хүүхэд асрах чөлөө авч болно. 2-оос дээш хүүхэдтэй бол нэг дор тооцох бөгөөд хамгийн бага хүүхдийн 2 жилээр хязгаарлагдана. Эцэг эхийн амралтын тэтгэмж- хүүхэд асрах чөлөө авахаас өмнө даатгуулагчийн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг сар бүр авна. Энэ тэтгэмжийг эцэг, эхийн аль нэг нь дээд тал нь 6 сар авах боломжтой. Хүүхдийн эцэг эхээр хоёулангаар харуулах боломжийг олгож эцэг эх дараалан хүүхэд харах амралтын тэтгэмж авах хүсэлтийг дараалан гаргаж болно. Энэ нь нийт 12 сар байна. Тэтгэмж олгох шаардлага, шалгуур 6 сараас доошгүй ажилласан, даатгалд хамрагдсан ажилтнуудад жирэмсний дараах тэтгэмж олгох эрх үүсдэг. Даатгуулагч нь төрөх, дутуу төрөх тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тооцож, 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг авна. Олон тооны хүүхэд төрүүлсэн тохиолдолд төлбөрийг хувь тэнцүүлэн нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын холбогдох хөтөлбөрийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй даатгуулагчид үндэсний жирэмсний тэтгэмж авах эрхтэй. Цэргийн, иргэний болон боловсролын ажилтнуудын хувьд зөвхөн нэг төрлийн жирэмсний тэтгэмж, тэтгэмжийг сонгох ёстой. Харин тариачдын эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүмүүс энэ дүрэм мөрдөгдөхгүй. Бүрдүүлэх бичиг баримт285 1. Хөдөлмөрийн даатгалын жирэмсний тэтгэмжийн анкет, төлбөрийн баримт. 2. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь. Амьгүй төрөлтийн тухайд улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмнэлгийн байгууллагаас олгосон амьгүй төрсөн тухай баримтын хуулбар, тусгай зөвшөөрөлтэй эмч, эх баригчийг (амьгүй төрсөн он сар өдөр, шалтгаан, сүүлчийн сарын тэмдэг ирсэн он сар өдрийг зааж) ирүүлнэ. 3. Даатгалын хугацаанд жирэмсэн болсон, жирэмсний улмаас даатгал дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор гадаадад хүүхэд төрүүлэх, дутуу төрөх тохиолдолд даатгуулагч зохих дэмжлэг үзүүлэх ёстой. 4. Хэрэв төрсний гэрчилгээ эсвэл холбогдох дагалдах бичиг баримтыг БНХАУ-ын төрийн байгууллагаас бусад байгууллага олгосон бол дараах байгууллагууд нотариатаар гэрчлүүлнэ. Даатгуулагчийн паспортын хуулбарыг мөн хавсаргана. 285 Bureau of Labor Insurace Website-Employee-How to Apply for Insurance Benefit Payment?-Labor Insurance Benefit Payment-Maternity Benefits Payment (bli.gov.tw)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw