254 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 254 4. Хүүхэд асрах чөлөө авах хугацаанд оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар. 5. Нийгмийн даатгалын анхны хөтөлбөрт тасралтгүй хамрагдах эсэх. 6. Эхнэр нөхрийн ажил эрхлэлтийн байдлыг нотлох баримт бичгийг гаргаж өгөх. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх эцэг эхийн цалингүй амралтын үргэлжлэх хугацаа нь зарчмын хувьд зургаан сараас бага байж болохгүй. Хэрэв ажилтан зургаан сараас бага хугацаанд чөлөө авах шаардлагатай бол 30-аас доошгүй хоног үргэлжилсэн чөлөө олгох өргөдлөө ажил олгогчдоо дээд тал нь хоёр удаа өгч болно. 3 дугаар зүйл Хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд амралтаа авсан ажилтан ажил олгогчтойгоо зөвшилцөж ажилд орох хугацаагаа хойшлуулж болно. 4 дүгээр зүйл Хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд, ажил олгогч, ажилтны зүгээс өөр зохицуулалт хийгээгүй бол амралттай байгаа ажилтны ахмадын насыг тооцохгүй. 5 дугаар зүйл Хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд хэрэв хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа бол холбогдох хууль тогтоомж, захиргааны журмын дагуу ажлаа цуцлах ёстой. 6 дугаар зүйл Хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч нь ажилчны хийж байсан өмнөх ажлыг гүйцэтгэхийн тулд ажилчин авч болно. 7 дугаар зүйл Хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч өөр хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй. 8 дугаар зүйл Хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч нь амралттай байгаа ажилтантайгаа холбоо барьж, түүнд хамаарах боловсролын сургалтын хөтөлбөрийн талаар түүнд мэдэгдэх ёстой ба энэ нь албан ёсны үүрэг, хариуцлага юм. 9 дүгээр зүйл Эдгээр журам нь нийтэд мэдээлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Эдгээр журмын 2021 оны 6-р сарын 4-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтууд 2021 оны 7-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Засгийн газар болон харьяа агентлагуудын ажилтнуудад зориулсан тусгай чөлөө олгох журам (Regulations on Special Leave for Employees of the Executive Yuan and Subordinated Agencies)282 Энэ журмыг Засгийн газрын боловсон хүчний ерөнхий газраас 2001 оны 7 дугаар сарын 31-нд баталж, сүүлд 2020 оны 7 дугаар сарын 15-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус журмыг Төрийн албан хаагчийн албаны тухай хууль (Civil Servant Association Act) 283-ийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан. Тус журмын 3-р зүйлийн 3.3-3.5 дахь заалтад төрсний өмнөх болон дараах амралт, үр зулбалт, эхнэр болон нөхрийн амралтын хугацаа зэргийг нарийвчлан зааж өгчээ. Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль (Employment Insurance Act)284 Энэ хууль нь 8 бүлэгтэй бөгөөд 2002 оны 5 дугаар сарын 15-нд батлагдаж, сүүлд 2015 оны 02 дугаар сарын 4-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Тус хуулийн 4 дүгээр бүлгийн 19-р зүйлийн 282 Regulations on Special Leave for Employees of the Executive Yuan and Subordinated Agencies - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 283 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=S0010008 284 Employment Insurance Act - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) щ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw