253 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 253 Хөдөлмөрийн стандартын тухай хууль (Labor Standards Act)279 Энэ хууль нь 12 бүлэгтэй бөгөөд 1984 оны 07 дугаар сарын 30-нд батлагдаж, сүүлд 2020 оны 6 дугаар сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Тус хуулийн 6 дугаар бүлгийн 50-р заалтад “Эмэгтэй ажилтанд төрөхөөс өмнө болон төрсний дараах 8 долоо хоногийн хугацаатай жирэмсний амралт олгоно. Жирэмсний эхний 3 сарын дараа зулбасан тохиолдолд тухайн эмэгтэйд дөрвөн долоо хоногийн хугацаатай жирэмсний амралт олгоно. Хэрэв өмнөх хэсэгт дурдсан эмэгтэй ажилтан зургаан сараас дээш хугацаагаар ажилласан бол жирэмсний амралтын хугацаанд тогтмол цалин хөлс олгож, харин ажилласан хугацаа нь зургаан сараас бага бол хөдөлмөрийн хөлсний талыг нь олгоно” гэсэн заалт орсон байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн тэгш байдлын тухай хууль (Act of Gender Equality in Employment)280 Энэ хууль нь 7 бүлэгтэй бөгөөд 2002 оны 01 дүгээр сарын 16-нд батлагдаж, 2016 оны 5 дугаар сарын 18-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Тус хуулийн 4 дүгээр бүлгийн 15-р заалтад “хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 50-р заалтаас гадна ажилтны жирэмсний хугацаанд ажил олгогч нь жирэмсний үзлэгт хамрагдахад 5 хоногийн чөлөө олгох, ажилтны нөхөр нь хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогч нь 5 хоногийн чөлөө олгох, жирэмсний үзлэг, эцгийн амралтын үед цалинтай чөлөө олгоно ”, 16-р заалтад “6 сар ажилласны дараа ажилчид хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж болно. Энэ амралтын хугацаа нь хүүхдүүд 3 нас хүрэх хүртэл 2 жилээс хэтрэхгүй байж болно” 17-р заалтад “эцэг, эхийн хүүхдээ харах чөлөөний хугацаанд болон дараа нь ажлын байрыг хадгална” зэрэг заалтууд орсон байдаг. Мөн энэ хуулиар хүүхэд үрчилж авсны дараах, ажлын цагийн хуваарийг өөрчлөх, хүүхдээ хөхөөр хоолох, хүүхэд харах үйлчилгээ зэрэг асуудлуудын талаар зохицуулалтуудыг тусгаж өгчээ. Хүүхэд өсгөж буй эцэг эхэд цалингүй чөлөө олгох журам (Regulations for Implementing Unpaid Parental Leave for Raising Children)281 Энэ журмыг Хөдөлмөрийн яамнаас 2002 оны 3 дугаар сарын 6-нд баталж, сүүлд 2021 оны 6 дугаар сарын 4-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус журмыг Хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн тэгш байдлын тухай хууль (Act of Gender Equality in Employment)-ийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан бөгөөд 9 зүйлтэй байна. Үүнд: 1 дүгээр зүйл Эдгээр зохицуулалтыг Хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн тэгш байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан болно. 2 дугаар зүйл Ажилтан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн тулд эцэг эхийн амралтын хүсэлт гаргахдаа 10 хоногийн өмнө ажил олгогчдоо бичгээр өргөдөл гаргана. Өргөдөлд дараах зүйлийг тусгана. Үүнд: 1. Нэр, албан тушаалын нэр. 2. Эцэг эхийн цалингүй амралтын хугацааны эхлэх, дуусах огноо. 3. Хүүхдийн төрсөн он сар, хүүхдийн нас. 279 Labor Standards Act - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 280 Act of Gender Equality in Employment - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 281 Regulations for Implementing Unpaid Parental Leave for Raising Children - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw