Судалгааны эмхэтгэл-боть 37

252 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 252 (2) Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр, тухайн байгууллагад ноцтой хүндрэл гарахгүй тохиолдолд ажилтнуудад хүүхэд асрах чөлөөг хэсэгчлэн олгох боломжтой. Онцгой тохиолдолд хэсэгчлэн авах чөлөөний гэрээг өөрчлөх мөн цуцлах боломжтой. (3) Хүүхэд асрах хэсэгчилсэн чөлөөг 3 жилийн хугацаанд авах эрхтэй. 12-7 дугаар зүйл. Ажил олгогчид мэдэгдэх Ажилтан 12-2 дугаар зүйлээс 12-6 дугаар зүйлд заасан чөлөөг авах тохиолдолд ажил олгогчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. 2 долоо хоногоос илүү хугацаанд чөлөө авах шаардлагатай тохиолдолд нэг долоо хоногийн өмнө, 12 долоо хоногоос илүү хугацаанд чөлөө авах шаардлагатай тохиолдолд 4 долоо хоногоос багагүй хугацааны өмнө, 1 жилээс дээш хугацаагаар чөлөө авах тохиолдолд 12 долоо хоногоос багагүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв ажилтан урьдчилан мэдэгдэх үүргээ мэдээгүйн улмаас хугацаа хэтэрсэн бол энэ нь ажилтанд шаардлагатай чөлөөг олгохгүй байх нөхцөл болохгүй. 12-8 дугаар зүйл. Хөхүүл эхэд чөлөө олгох (1) Хөхүүл эх нь хүүхдээ хөхүүлэхэд шаардагдах хугацааны чөлөө хүсэх эрхтэй. Хөхүүл эхэд өдөртөө 2 удаа доод тал нь хагас цагийн цалинтай чөлөө олгох буюу ажлын цагийг өдөрт 1 цагаар хорогдуулж болно. ТАЙВАНЬ (БНХАУ) Тайвань нь төрөлтийн түвшин харьцангуй буурч буй оронд тооцогддог (төрөлтийн түвшин 227 орноос хамгийн сүүлд жагсчээ). Тайванийн Засгийн газраас үүнийг өөрчлөхийн тулд холбогдох арга хэмжээг авч эцэг эхийн амралт, төрсний дараах тэтгэмж, жирэмсний хяналтанд байх хугацаатай холбоотой хууль, дүрэм, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтүүд 2021.07.01-ээс хүчин төгөлдөр үйлчилж байна.272 Төрсний дараах тэтгэж олгох бодлого, эрх зүйн зохицуулалт Тайваньд төрсний дараах тэтгэмжийн асуудлыг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн даатгалын товчоо (Bureau of Labor Insurance) 273 хариуцдаг бөгөөд энэ байгууллага нь нийгмийн хамгаалал болон даатгалын бүхий л үйл ажиллагааг хариуцдаг байна. Хууль, эрх зүйн хүрээнд дараах хууль, дүрэм үйлчилж байна. Үүнд: - Хөдөлмөрийн стандартын тухай хууль (Labor Standards Act)274 - Хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн тэгш байдлын тухай хууль (Act of Gender Equality in Employment)275 - Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль (Employment Insurance Act)276 - Хүүхэд өсгөхөд эцэг эхэд цалингүй чөлөө олгох журам (Regulations for Implementing Unpaid Parental Leave for Raising Children)277 - Засгийн газар болон харьяа агентлагийн ажилтнуудад зориулсан тусгай чөлөө олгох журам (Regulations on Special Leave for Employees of the Executive Yuan and Subordinated Agencies)278 272 Taiwan enhances parental leave policies » Winkler Partners - Attorneys at Law of Taiwan and Foreign Legal Affairs 273 https://www.bli.gov.tw/En/ 274 Labor Standards Act - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 275 Act of Gender Equality in Employment - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 276 Employment Insurance Act - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 277 Regulations for Implementing Unpaid Parental Leave for Raising Children - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw) 278 Regulations on Special Leave for Employees of the Executive Yuan and Subordinated Agencies - Article Content - Laws & Regulations Database of The Republic of China (moj.gov.tw)

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw