251 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 251 Хөдөлмөрийн орчны тухай хууль271 Бүлэг 12. Ажилтан ажлаас чөлөө авах эрхийн тухай 12-1 дүгээр зүйл. Төрөхийн өмнөх үзлэг Хэрэв төрөхийн өмнөх үзлэгт ажлын бус цагаар хамрагдах боломжгүй тохиолдолд жирэмсэн ажилтан цалинтай чөлөө авч үзлэгт хамрагдах боломжтой. 12-2 дугаар зүйл. Жирэмсний хугацаанд чөлөө авах Жирэмсэн ажилтан жирэмсний хугацаанд 12 долоо хоног хүртэл чөлөө авах боломжтой. Энэ чөлөөг хүүхэд төрсний дараа нөхөн авах боломжгүй. 12-3 дугаар зүйл. Хүүхэд асрах чөлөө (1) Хүүхэд төрсний дараа хүүхдээ асрахад туслах зорилгоор эцэг нь 2 долоо хоногийн чөлөө авах эрхтэй. Хэрэв төрсөн хүүхдийн эцэг, эх хамт амьдардаггүй тохиолдолд хүүхэд төрүүлсэн эхэд туслах хүн ажлаасаа чөлөө авах эрхтэй. (2) Хүүхэд үрчилж авсан болон асран хамгаалахаар шийдвэрлэсэн эцэг, эх хүүхэд асрах 2 долоо хоногийн чөлөө авах эрхтэй. Энэ нь нөхөр болон эхнэрийн дагавар хүүхдийг асрах эсхүл хүүхэд 15-аас дээш настай бол хэрэгжихгүй. 12-4 дүгээр зүйл. Хүүхэд төрүүлсэн эхэд олгох чөлөө Хүүхэд төрүүлсэн эх эрүүл мэндийн хэвийн байдалдаа орох үүднээс эхний 6 долоо хоног ажлаас чөлөөлөгдөх шаардлагатай бөгөөд хэрэв эмнэлгийн магадлагаагаар тухайн эхийг ажлаа үргэлжлүүлэн хийх нь өөрт нь сайн нөлөөтэй гэж үзсэн тохиолдолд ажилдаа эргэн орж болно. 12-5 дугаар зүйл. Эх, эцгийн хүүхдээ асрах чөлөө (1) Хүүхэд төрүүлсэн эх, эцэг нь энэ зүйл болон 12-2, 12-4 дүгээр зүйлд тус тус заасан хугацааг тооцон хоёулаа нийт 12 сарын хүүхэд асрах чөлөө авах эрхтэй. Хүүхэд асарсны тэтгэмжийг Үндэсний даатгалын газраас олгох эсэхийг үл хамааран эх, эцэг нь хүүхэд асрах чөлөө авах эрхтэй. (2) Нэгдүгээр хэсэгт заасан хүүхэд асрах чөлөөний хугацаан дээр нэмээд эх, эцгийн аль нь ч төрөлт бүрд 12 сар хүртэлх чөлөө авах эрхтэй. Энэхүү чөлөөг нэгдүгээр хэсэгт заасан хүүхэд асрах чөлөөнөөс шууд үргэлжлүүлэн авах шаардлагатай. 12-6 дугаар зүйлд заасны дагуу хэсэгчлэн чөлөө авсан ажилтан энэ хэсэгт заасны дагуу чөлөө авах эрхгүй. (3) Эцэг эх хоёр нь хүүхдээ хамт асардаггүй тохиолдолд нэгдүгээр хэсэгт заасан хүүхэд асрах чөлөөг тухайн хүүхдийг асарч буй этгээд эдлэх боломжтой. Хүүхдээ асрах хариуцлагыг дангаараа үүрдэг ажилтан хоёрдугаар хэсэгт заасан чөлөөг 2 хүртэлх жил эдлэх эрхтэй. (4) Хүүхэд үрчилж авсан болон асран хамгаалахаар шийдвэрлэсэн эцэг, эх энэ зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авах эрхтэй. Хэн нэгэн нас барсан тохиолдолд хүүхдийг нь асран хамгаалахаар шийдвэрлэсэн ажилтанд энэ зүйл мөн хамаарна. Нөхөр болон эхнэрийн дагавар хүүхдийг асрах эсхүл хүүхэд 15-аас дээш настай бол энэ зүйлд заасан хүүхэд асрах чөлөө авах эрхгүй. 12-6 дугаар зүйл. Хүүхэд асрах чөлөөг хэсэгчлэн авах (1) Ажилтан 12-2, 12-4, 12-5 дугаар зүйлүүдэд тус тус заасан хүүхэд асрах чөлөөг хэсэгчлэн авах боломжтой. 271 https://www.arbeidstilsynet.no/globalassets/regelverkspdfer/working-environment-act
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw