250 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 250 Хуулиар эхийн заавал авах чөлөөний хугацаанаас бусад үед эцэг, эх хоёул нэгэн зэрэг хүүхэд асрах чөлөөгөө авах боломжтой. Гэхдээ нэгэн зэрэг чөлөө авах нь хүүхэд асрах чөлөөний хугацааг богиносгоно. Тавигдах шаардлага Эцэг эхийн аль алин нь хүүхэд төрөхийн өмнөх 10 сарын 6 сард нь хөдөлмөр эрхлэн, хамгийн багадаа өмнөх жилийн үндэсний даатгалын үндсэн тэтгэмжийн тал хувиар цалинжсан байх шаардлагатай. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нь бусад байгууллагад хөдөлмөр эрхлэгчидтэй адил чөлөө, тэтгэмж авах эрхтэй. Чөлөө, тэтгэмжийн бусад нөхцөлүүд Эцэг эхийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хүүхэд эндсэн тохиолдолд 6 сарын хугацааны тэтгэмжийг олгоно. Эцэг эхийн хүүхэд асрах чөлөөг эдлэх эрх бүхий ганц бие эхэд, эцгийн хүүхэд асрах эрхийг шууд олгоно. Эцэг, эх зөвшилцөөд тус улсад оршин суух зөвшөөрөлгүй эцэгт хүүхэд асрах эцгийн чөлөө авах хүсэлт гаргаж болно. Хүүхэд асрах нэмэлт чөлөө (Childcare leave) Хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө дууссаны дараа эцэг, эхийн хэн нь ч хүүхдээ асрах нэг жилийн цалингүй чөлөө авах эрхтэй. Улсаас санхүүжүүлдэг Бага насны хүүхдийн боловсрол болон асаргаа (Early Childhood Educatuion and Care-ECEC service) буюу цэцэрлэгийн үйлчилгээнд 1-2 насны хүүхдээ хамруулдаггүй эцэг, эхчүүд Хүүхэд асрах тэтгэмжид270 хамрагдах эрхтэй. Хүүхэд асрах тэтгэмж сард 7500 Норвеги крон буюу 880$ ам доллар байна. Улсын санхүүжилттэй цэцэрлэгт хагас цагаар хүмүүждэг хүүхдэд хорогдуулсан хэмжээгээр уг тэтгэмжийг олгоно. Хүүхэд өргөж авахад олгох чөлөө, тэтгэмж (Adoption leave and pay) Хүүхэд өргөж авсан эцэг, эхэд төрөхөөс өмнө эхчүүдэд олгодог 3 долоо хоногийн чөлөөнөөс бусад чөлөө, тэтгэмж ижил олгогдоно. Гадаадаас хүүхэд өргөж авсан эцэг, эхчүүд чөлөө авах хугацаагаа өөрсдөө сонгож болно. Хүүхэд асрах эцэг, эхийн чөлөөнд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа эцэг эхчүүд 90300 Норвеги крон буюу 10561$ ам долларын тэтгэмж авах боломжтой. Хүүхдэд нэмэлт асрамж шаардлагатай тохиолдолд олгох чөлөө (Time off for the care of dependents) 12-оос доош настай 1-2 хүүхэдтэй ажилтнууд хүүхэд нь өвдсөн тохиолдолд жилд нэг удаа ажлын 10 хоногийн, 2-оос дээш хүүхэдтэй бол жилд нэг удаа ажлын 15 хоногийн цалинтай чөлөө тус тус авах боломжтой. Ганц бие эцэг болон эхчүүд тэтгэмжээсээ хамааран жилд нэг удаа 20 эсхүл 30 хоногийн чөлөө авах боломжтой байна. Хүнд болон ужиг өвчтэй хүүхдээ асрах шаардлагатай эцэг, эхчүүд хүүхдээ 18 нас хүртэл жил бүр дээрх чөлөөнөөс уртасгасан хугацаагаар чөлөө авах эрхтэй. Ажил олгогч чөлөөний хугацаан дахь тэтгэмжийг өвчтэй байх үеийн тэтгэмжтэй адилаар, орлогын 100 хувиар тооцон олгоно. Эцэг, эхчүүд хүүхдээ 10 нас хүртэл хагас цагаар ажил эрхлэх боломжтой байна. 270 Cash for care benefit https://www.nav.no/en/home/relatert-informasjon/cash-for-care-benefits-for-the-parents-oftoddlers
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw