Судалгааны эмхэтгэл-боть 37

249 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 249 Тавигдах шаардлага Хөдөлмөр эрхэлдэг бүх аавууд хүүхэд асрах чөлөө авах боломжтой. Гэвч тэтгэмжийг гэрээний үндсэн дээр ажил олгогч төлнө. Хүүхэд асрах эцэг эхийн чөлөө, тэтгэмж (Parental leave) Чөлөөний хугацаа (Төрөхийн өмнөх болон дараа) Тэтгэмжийн хэмжээнээс хамаараад, төрөхийн өмнөх 3 долоо хоногийн чөлөөг оролцуулан 49 долоо хоног орлогын 100%-тай тэнцэх тэтгэмж эсхүл 59 долоо хоног орлогын 80%-тай тэнцэх тэтгэмж бүхий чөлөөг авна. Тэтгэмжийн хэмжээнээс хамаараад төрсний дараах чөлөөний 15 эсхүл 19 долоо хоног нь эхэд ногдох чөлөө буюу эхийн квот, 15 эсхүл 19 долоо хоног нь эцэгт ногдох чөлөө буюу эцгийн квот байна. Үлдсэн 16 эсхүл 18 долоо хоног нь эцэг, эхийн аль нэг нь үргэлжлүүлэн авч болох чөлөө (family entitlement) юм. Тэтгэмж болон санхүүжилт  Үндэсний даатгалын үндсэн тэтгэмжийн (үндсэн тэтгэмж сард 8867 Норвеги крон буюу 1033$ ам доллар) хэмжээг 6 дахин нэмэгдүүлснээс хэтрүүлэхгүй тэтгэмж буюу 49 долоо хоног орлогын 100%-тай тэнцэх тэтгэмж эсхүл 59 долоо хоног орлогын 80%-тай тэнцэх тэтгэмжийг ерөнхий татварын орлогоос санхүүжүүлдэг байна. Хэрэв ажилтнууд хамтын гэрээнд хамрагдсан бол ажил олгогчид нь цалин болон тэтгэмжийн зөрүүг төлнө.  Хөдөлмөр эрхэлдэггүй эмэгтэйчүүд 90300 Норвеги крон буюу 10561$ ам долларын тэтгэмж хүүхдийн тоогоор авдаг байна.  Дээрх тэтгэмжүүдийг ерөнхий татварын орлогоос санхүүжүүлдэг. Чөлөөний нөхцөлийг өөрчлөх  Хүүхэд асрах чөлөөг (Эхийн болон эцгийн) урт хугацаанд орлогын 80%-ийн тэтгэмжтэй болон богино хугацаанд орлогын 100%-ийн тэтгэмжтэй авах боломжтой.  Зайлшгүй авах шаардлагатай 6 долоо хоногийн дараа эх нь бүтэн цагийн ажилд орсон бол хүүхэд төрснөөс хойших 3 жилийн хугацаанд чөлөө, тэтгэмжийг өөрт тохиромжтой байдлаар авах боломжтой.  Эхний 6 долоо хоногийн чөлөөний дараа эцэг, эхийн нэг нь болон хоёулаа нийт чөлөөний хугацаагаа нэгтгэн эсхүл хэсэгчлэн хагас цагаар (part-time) ажил эрхлэх боломжтой. Эцэг, эх хоёулаа, нэгэн зэрэг хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөөний хугацаандаа хагас цагийн ажил эрхлэх боломжтой. Тухайн тохиолдолд ажил олгогчтой гэрээ байгуулсан байх шаардлагатай.  Хүүхэд асрах чөлөөний эцгийн болон эхийн квотыг (тус бүр 15/19 долоо хоног) нэг нэгэндээ шилжүүлэх боломжгүй. Онцгой тохиолдол буюу эцэг, эхийн хэн нэгэн нь өвдсөн бөгөөд хүүхдээ асрах боломжгүй, түүнчлэн эцэг, эх нь хамт амьдардаггүй тохиолдолд хүүхэд асрах чөлөөний эрхээ нэг нэгэндээ шилжүүлэх боломжтой байна.  Хүүхэд асрах чөлөөний эцгийн квотыг ихэр хүүхэд төрүүлсэн болон хүүхэд өргөж авснаас бусад тохиолдолд хүүхэд төрсний дараах 6 долоо хоногийн дотор авах боломжгүй. Үүнээс хойш хүүхдийн 3 нас хүртэлх хугацаанд хэдийд нь ч өөрт ногдох хүүхэд асрах чөлөөгөө авах боломжтой. Мөн дээр дурдсаны дагуу чөлөөний хугацаандаа ажил олгогчтой зөвшилцсөний үндсэн дээр хагас цагаар ажил эрхлэх болон шаардлагатай тохиолдолд чөлөөгөө бүхэлд нь эсхүл хэсэгчлэн авах боломжтой. Ийм тохиолдолд ажил эрхлэгчтэй зөвшилцөх шаардлагатай.  Эцэг, эхийн аль нэг нь үргэлжлүүлэн авах чөлөөг мөн 3 жилийн хугацаанд бүхэлд нь, хагас цагаар, хэсэгчлэн авах боломжтой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw