248 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 248 хоногийн чөлөөг эрүүл мэндийн хэвийн байдалдаа эргэн орох үүднээс зайлшгүй биеэр эдлэх шаардлагатай байдаг. Тэтгэмж болон санхүүжилт Үндэсний даатгалын үндсэн тэтгэмжийн (үндсэн тэтгэмж сард 8867 Норвеги крон буюу 1033$ ам доллар)269 хэмжээг 6 дахин нэмэгдүүлснээс хэтрүүлэхгүй тэтгэмж буюу 18 долоо хоног орлогын 100%-тай тэнцэх тэтгэмж эсхүл 22 долоо хоног орлогын 80%-тай тэнцэх тэтгэмжийг ерөнхий татварын орлогоос санхүүжүүлдэг байна. Сургуулийн насанд хүрээгүй хүүхдээ асрах зорилгоор түр хугацаагаар ажил эрхлэхгүй байгаа эцэг, эхэд мөн тэтгэмж олгоно. Чөлөөг өөрт тохируулан авах боломж Төрснөөс хойш зайлшгүй авах шаарлагатай 6 долоо хоногийн чөлөөний дараа ажил, чөлөөг хослуулан Хагас цагаар ажиллаж (Part-time work), Хагас цагийн чөлөө (Part-time leave) авах болон илүү богиносгосон цагаар ажиллах боломжтой. Тавигдах шаардлага Төрөхөөс өмнөх сүүлийн 10 сарын 6 сард нь ажил эрхлэн, өмнөх жилдээ наад зах нь үндэсний даатгалын үндсэн тэтгэмжийн талаас багагүй хэмжээний хөлс авч байсан бүх эмэгтэйчүүд тэтгэмж авах эрхтэй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэмжид хамрагдах эрхтэй. Хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд хүүхэд бүрд зориулсан нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд хүүхэд өргөж авсан тохиолдолд мөн нэг удаагийн тэтгэмжид хамрагдах эрхтэй. Чөлөө, тэтгэмжийн бусад нөхцөлүүд Төрсний дараа эх болон хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд чөлөөний тэтгэмжийг хойшлуулна. Ихэр хүүхэд төрүүлсэн болон олон хүүхэд өргөж авсан тохиолдолд Эцэг, эхийн хүүхэд асрах чөлөөний хугацаа уртсана. Ихэр хүүхэдтэй болсон эцэг, эх нь 66/80 долоо хоног, харин гурван ихэр хүүхэдтэй болсон бол 95/115 долоо хоногийн чөлөө, тэтгэмжийг авах эрхтэй. Эцэг эхийн хүүхэд асрах чөлөө, тэтгэмжийн Эцэгт хамаарах хэсэг (Paternity leave) Чөлөөний хугацаа Хүүхэд төрсний дараах 2 долоо хоногийн чөлөө “Аавын өдрүүд” (daddy days) болон хүүхэд асрах чөлөөний Эцэгт хамаарах 15 эсхүл 19 долоо хоногийн чөлөөг авах эрхтэй. Тэтгэмж болон санхүүжилт “Аавын өдрүүд”-д засгийн газраас тэтгэмж тооцон олгодоггүй. Хүүхэд асрах урт хугацааны тэтгэмж нь ажил олгогчтой байгуулсан болон хамтын гэрээнээс хамаарах бөгөөд ихэнх ажил эрхэлдэг аавууд ийм гэрээнд хамрагддаг байна. Чөлөөний нөхцөлийг өөрчлөх Эцэг, эх хамт амьдардаггүй тохиолдолд хүүхдээ асрахад нь эхэд туслах хэн нэгэн Эцгийн хүүхэд асрах чөлөөг шилжүүлэн авах эрхтэй. Хүүхдээ асрах эцгийн чөлөөг шаардлагатай тохиолдолд хугацааг нь өөрчлөн, төрөхийн өмнөх болон дараа, түүнчлэн нэг дор бус шаардлагатай үедээ хуваан авах боломжтой. Хүүхэд өргөж авсан эцэг мөн хүүхэд асрах эцгийн чөлөөг авах боломжтой. 269 https://www.nav.no/no/nav-og-samfunn/kontakt-nav/utbetalinger/grunnbelopet-i-folketrygden
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw