Судалгааны эмхэтгэл-боть 37

247 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 247  Гэр бүлд нэгээс илүү хүүхдийн асаргааны тэтгэмж авдаг;  4 долоо хоногоос дээш хугацаагаар өвчний чөлөөтэй байсан хүмүүст тэтгэмжийг олгодоггүй. Тэтгэмжээс гадна цалин хөлс эсхүл татвар ногдох бусад орлогыг авдаг бол 40%-иар татвар ногдуулна. 4.4 Хэсэгчилсэн асаргааны тэтгэмж Сургуулийн 1,2-р ангийн хүүхэдтэй, долоо хоногт 30-аас илүүгүй цагаар ажиллаж буй эцэг эхчүүдэд Хөдөлмөрийн гэрээний тухай хуулийг үндэслэн ажил олгогчоос хэсэгчилсэн тэтгэмж олгодог. Гэр бүлд хэдэн хүүхэд байхаас үл хамааран тодорхой цаг хугацаанд зөвхөн нэг хүүхдэд нь сард 98,21 еврогийн тэтгэмж олгодог. Тэтгэмжийг дараах тохиолдолд:  Эцэг эх хоёулаа хөдөлмөр эрхэлдэггүй;  4 долоо хоногоос дээш хугацаагаар өвчний чөлөө авсан;  Хүүхэд асарсны тэтгэмж, эцэг эхийн тэтгэмж авдаг;  Ажил хайж байгаа эцэг эх;  Оюутан;  Ээлжийн амралттай байгаа эцэг эхчүүдэд олгодоггүй. Хэсэгчилсэн асаргааны тэтгэмж нь татвар ногдох орлогод хамаардаг. Цалин хөлс болон татвар ногдох бусад орлого дээр нэмэгдэж буй тэтгэмжийн хувь хэмжээгээр татвар ногдуулна. НОРВЕГИ УЛС Норвеги улсад хүүхэд төрүүлсэн эх болон эцэгт хүүхдээ асарсны чөлөөг Хөдөлмөрийн орчны тухай хууль (Work Environment Act 2005), тэтгэмжийг Үндэсний даатгалын тухай хууль (National Insurance Act) болон холбогдох бусад хууль, тогтоомжоор зохицуулан олгож байна. Хүүхэд асрах чөлөө, тэтгэмжийг "Эцэг эхийн чөлөө, тэтгэмж" (Parental leave, benefit) гэж нэрлэдэг байна. Хөдөлмөрийн орчны тухай хуульд зааснаар хүүхэд асарсны чөлөөг Хөдөлмөрийн яам (Ministry of Labour), хүүхэд асарсны тэтгэмжийг Хүүхэд, гэр бүлийн яам (Ministry of Children and Families) тус тус хариуцан олгодог ажээ. Тус улсад хүүхэдтэй болсон эх, эцгүүд тэтгэмжийн хэмжээнээс хамаараад төрөхийн өмнөх 3 долоо хоногийн чөлөөг оролцуулан 49 долоо хоног орлогын 100%-тай тэнцэх тэтгэмж эсхүл 59 долоо хоног орлогын 80%-тай тэнцэх тэтгэмж бүхий чөлөө авах эрхтэй. Төрсний дараах чөлөөний 15 эсхүл 19 долоо хоног нь эхэд ногдох чөлөө буюу эхийн квот, 15 эсхүл 19 долоо хоног нь эцэгт ногдох чөлөө буюу эцгийн квот байна. Үлдсэн 16 эсхүл 18 долоо хоног нь эцэг, эхийн аль нэг нь үргэлжлүүлэн авч болох чөлөө юм. Тэтгэмжийн дээд хэмжээ нь Үндэсний даатгалын үндсэн тэтгэмжийн хэмжээг 6 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байхаар хуулиар зохицуулсан байна. Эцэг эхийн хүүхэд асрах чөлөө, тэтгэмжийн Эхэд хамаарах хэсэг (Mother’s quota) Ажил олгогч өөр ажилд шилжүүлэн ажиллуулах боломжгүй тохиолдолд хими, биологи, физикийн хүнд хортой нөхцөлийн улмаас ажлаа зогсоох шаардлагатай жирэмсэн эмэгтэйчүүдэд 12 долоо хоног хүртэл чөлөө олгох боломжтой. Чөлөөний хугацаан дахь тэтгэмжийг өвчний тэтгэмжтэй ижил дүнгээр тооцон олгоно. Чөлөөний хугацаа Тэтгэмжийн дүнгээс хамааран 18 буюу 22 долоо хоногийн чөлөө авах эрхтэй. Үүнд, Төрөхөөс өмнө 3 долоо хоног, төрсний дараа 15 буюу 19 долоо хоног. Үүнээс төрсний дараах 6 долоо

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw