Судалгааны эмхэтгэл-боть 37

246 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 246 Хүүхэд гэртээ асарсны тэтгэмжид цалингийн нэгэн адил 25%-ийн татвар ногдуулдаг. 4.2 Хувийн өдөр өнжүүлэхийн тэтгэмж Албан ёсны эрхтэй өдөр өнжүүлэх төвд эсхүл сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнээр хүүхэд асруулж байгаа тохиолдолд уг тэтгэмжийг авна. Уг тэтгэмж нь асаргааны, асаргааны нэмэлт тэтгэмжээс бүрдэнэ. Асаргааны тэтгэмж Хувийн өдөр өнжүүлэхийн тэтгэмж нь гэр бүлийн орлогод нөлөөлдөггүй. Нэг хүүхдийн 174,59 еврогийн тэтгэмж үзүүлдэг. Асаргааны нэмэлт тэтгэмж Уг тэтгэмж нь ам бүлийн тоо, өрхийн орлогоос хамаардаг. Сар болгон нэг хүүхдэд 146,82 еврогийн тэтгэмж олгодог. Эцэг эхийн орлого нь заасан орлогын хэмжээнээс хэтрэхгүй бол сургуулийн өмнөх насны бүх хүүхдэд асаргааны нэмэлт тэтгэмж олгоно. Ам бүлийн тоо* Нийт орлого (нэмэлт тэтгэмж авна) Суутгал (%) Нийт орлогын хязгаарласан хэмжээ (нэмэлт тэтгэмж авахгүй) 2 1,160,000 11.5% Сарын 2,436,66 евро 3 1,430,000 9.4% Сарын 2,991,87 евро 4 ба түүнээс дээш 1,700.00 7.9% Сарын 3,558,42 евро * Гэр бүлийн тоо 4 хүн: 2 том хүн, сургуулийн насны 2 хүртэлх хүүхэд. Эцэг эхийн тэтгэмж төлсөн хүүхэд эсвэл сургуульд сурч байгаа хүүхдийг гэр бүлийн хүмүүсийн тоонд оруулаагүй болно. 4.3 Асаргааны уян хатан тэтгэмж Уг тэтгэмжийг:  Долоо хоногт 30 ба түүнээс бага цагаар ажиллаж үлдсэн хугацаанд 3-аас доош насны хүүхдээ хардаг эцэг эх, албан ёсны асран хамгаалагч (энэ нь үрчилж авсан болон ижил хүйстэн эцэг эхчүүд мөн хамаарна);  Эцэг эх нь хоёулаа хүүхдээ өөр өөр цагт асрах боломжтой хөдөлмөр эрхэлдэг (жишээлбэл, эцэг эхийн нэг нь Даваа, нөгөө нь Баасан гаригт, эсхүл эцэг эхийн нэг нь өглөө, нөгөө нь үдээс хойш);  Хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй эцэг эх;  Төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан эцэг эх;  Тэтгэврийн даатгалтай хувиараа хөдөлмөр эрхлэгч эцэг эхчүүдэд олгоно. Тэтгэмжийн хэмжээ  Тэтгэмж авагч долоо хоногт 22.5 цагаас илүүгүй ажлын цагаар эсхүл бүтэн ажлын цагийн 60%-аас хэтрэхгүй ажилласан тохиолдолд сар бүр 244.47 еврогийн тэтгэмж (Энэ нь жишээлбэл, долоо хоногт 3 өдөр эсвэл өдөрт ойролцоогоор 4.5 цаг)  Долоо хоногт 22.5 цагаас илүү ажилласан ч 30 цаг хүрээгүй, 60%-иас илүү ердийн цагийн 80%-аас бага бол сар бүр 162.98 еврогийн (Энэ нь жишээлбэл, долоо хоногт 4 өдөр эсвэл өдөрт 6 цаг орчим) тэтгэмж олгоно. Тэтгэмжийг дараах тохиолдолд:  Жирэмсний тэтгэмж, жирэмсний тусгай тэтгэмж, төрсний дараах тэтгэмж, эцэг эхийн тэтгэмж авдаг;  Хүүхдээ гэртээ асарсны тэтгэмж авдаг;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw