Судалгааны эмхэтгэл-боть 37

245 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 245 1. Хүүхдээ гэртээ асарсны тэтгэмж 2. Хувийн өдөр өнжүүлэхийн тэтгэмж 3. Асаргааны уян хатан тэтгэмж 4. Асаргааны хэсэгчилсэн тэтгэмж байна. 4.1 Хүүхдээ гэртээ асарсны тэтгэмж Сургуулийн өмнөх боловсрол олгох ясли, цэцэрлэгт огт хамрагдаагүй 0-3 насны хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эх, албан ёсны асран хамгаалагч(эмээ, өвөө), эцэг эхийн хамтран амьдрагч, хөлсөлж авсан асрагч нар уг тэтгэмжийг авах эрхтэй. Мөн 3-аас дээш насны хүүхэд үрчилж авсан эцэг эхчүүд тэтгэмж авч болно. Хүүхэд үрчилж авсан эцэг эхэд эцэг эхийн тэтгэмж олгож эхэлснээс хойш хоёр жил хамгийн ихдээ хүүхэд сургуульд орох хүртэл уг тэтгэмжийг олгодог. Хүүхдээ гэртээ асарсны тэтгэмж нь асаргааны тэтгэмж, асаргааны нэмэлт тэтгэмж, хотын нэмэлт тэтгэмж зэргээс бүрдэнэ. Асаргааны тэтгэмж Асаргааны тэтгэмжийг тэтгэмж авах боломжтой хүүхэд бүрд тусад нь олгодог. Гэр бүлийн орлогод тооцогдохгүй.  3-аас доош насны нэг хүүхдэд сард 342.95 евро  3 хүртэлх насны нэмэлт хүүхэд бүрд сард 102.67 евро  3-аас дээш насны боловч сургуулийн нас хүрээгүй хүүхэд бүрд сард 65.97 еврогийн тэтгэмж олгодог. Асаргааны нэмэгдэл тэтгэмж Асаргааны нэмэгдэл тэтгэмж нь ам бүлийн тоо болон өрхийн нийт орлогоос хамаардаг учраас гэр бүлийн нийт орлогод хамаарна. Гэр бүлийн сарын орлого нь ам бүлийн тоогоор тогтоосон орлогын хязгаарласан хэмжээнээс хэтрэхгүй бол уг тэтгэмжийг бүрэн олгоно. Нэмэлт тэтгэмжийн дээд хэмжээ сард нэг хүүхдэд 183.53 евро байна. Орлогын хэмжээ хэтэрсэн тохиолдолд доорх хүснэгтийн дагуу харгалзах хувь хэмжээгээр асрамжийн нэмэлт төлбөрийг хасаж тооцно. Ам бүлийн тоо* Нийт орлого (нэмэлт тэтгэмж авна) Суутгал (%) Нийт орлогын хязгаарласан хэмжээ (нэмэлт тэтгэмж авахгүй) 2 Сар бүр1,160.00 евро 11.5% Сар бүр 2,755.87 евро 3 Сар бүр 1,430.00 евро 9.4% Сар бүр 3,382.40 евро 4 ба түүнээс дээш Сар бүр 1,700.00 евро 7.9% Сар бүр 4,023.11 евро * Гэр бүлийн тоо 4 хүн: 2 том хүн, сургуулийн насны 2 хүртэлх хүүхэд. Эцэг эхийн тэтгэмж төлсөн хүүхэд эсвэл сургуульд сурч байгаа хүүхдийг гэр бүлийн хүмүүсийн тоонд оруулаагүй болно. Хотын нэмэлт тэтгэмж Хотын нэмэлт тэтгэмжийн хэмжээ, хамрагдах шалгуур нь тухайн хотоос хамаарч өөр өөр байдаг бөгөөд бүх хотын захиргаа нэмэгдэл өгдөггүй. Тэтгэмжийг дараах тохиолдолд олгохыг зогсоодог:  Хүүхэд 3 нас хүрсэн;  Хүүхэд улсын өдөр өнжүүлэх төвд хамрагдаж эхэлсэн;  Хамгийн бага хүүхэд 3-аас доош настай ч гэсэн сургуульд сурч эхэлсэн (энэ тохиолдолд тэтгэмж хамгийн сүүлд 7-р сарын 31-нд дуусна);  Гэр бүлээрээ гадаад улс руу нүүсэн тохиолдолд тэтгэмж олгохыг зогсоодог байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw