244 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 244 2. Төрсний дараах тэтгэмж Төрсний дараа ажлын 54 өдрийн чөлөө, тэтгэмж олгох бөгөөд нэг хүүхдийн 18 хүртэлх ажлын өдрөөр тооцон эцэг эх хоёрт хоёуланд нь чөлөө олгоно. Гэхдээ төрөхөөс өмнө хамгийн багадаа 180 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. 3. Эцэг эхийн тэтгэмж Жирэмсний чөлөөний дараа эцэг эхийн чөлөөний хугацаа эхлэх бөгөөд эцэг эхийн аль нэг нь авч болно. Эл тэтгэмж нь ажлын 158 өдрийн цалинтай тэнцэх хэмжээтэй байна. Эцэг эхчүүд мөн хагас цагаар ажиллах, хагас өдөр нь хүүхдээ асрах боломжтой байдаг. Жирэмсний тэтгэмж, төрсний дараах тэтгэмж, эцэг эхийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо жилийн орлогод үндэслэн тооцоолдог. Жилийн орлогод цалин хөлс, даатгалын сангаас авдаг ажилгүйдлийн нөхөн олговор, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого, орлогын бууралтад зориулан улсаас авч буй тодорхой нөхөн төлбөр зэргүүд орно. Хэрэв хөдөлмөр эрхэлдэггүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг ажлын өдрийн 29,05 еврогоор тооцон олгодог. Жилийн орлого (евро) (Нийт орлогоос суутгалыг хасна) Тэтгэмж (евро) (татвараас өмнө) 0-11,452 29,05 15000 35,00 17,500 40,83 20,000 46,67 30,000 70,00 40,000 92,48 50,000 105,81 60,000 119,14 Хэрэв тэтгэмжийг хамгийн бага хэмжээгээр авдаг бол 20%, цалинтай ажил эрхэлж жирэмсний тэтгэмж, эцэг эхийн тэтгэмж зэрэг авдаг бол 40%-ийн татвар ногдуулна. 4. Хүүхэд асрах тэтгэмж Эцэг эхийн тэтгэмж авч дуусахад хүүхэд ойролцоогоор 9 сар хүрсэн байдаг. Үүнээс цааш хүүхэд асрах тэтгэмжийг авч эхэлдэг. Хүүхдээ гэртээ өөрөө харах эсхүл улсын, хувийн цэцэрлэгээр харуулж болно. Хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн гэрээний тухай хууль (Employment Contracts Act)268 үндэслэн ажил олгогчоос олгодог. Хүүхэд асрах тэтгэмж нь: 268 Employment Contracts Act https://www.finlex.fi/en/laki/kaannokset/2001/en20010055.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw