Судалгааны эмхэтгэл-боть 37

243 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 243 3. Орлогын алдагдалтай саруудыг (бага цагаар ажилласан) эцэг эхийн тэтгэмжийг тооцох орлогод хамруулахгүй. Өөрөөр хэлбэл, орлого буураагүй саруудын дунджаар тооцож олгоно гэсэн үг. Цар тахлын улмаас хүүхэд асаргааны төвүүд хаагдаж хүүхдээ гэрээр асрах шаардлагатай болсон тохиолдолд орлого нөхөх тэтгэмжид хамруулна. 12 хүртэл насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 12-оос дээш насны хүүхдээ асрах тохиолдолд орлого нөхөх тэтгэмжийг ажил олгогчоос олгох бөгөөд дараа нь Холбооны Засгийн газраас буцаан авдаг байна. Эцэг эх хоёулаа ажил эрхэлдэг бол хүн тус бүр хамгийн ихдээ 10 долоо хоногийн хугацаанд, хэрэв ганц бие эцэг, эх бол 20 долоо хоногийн хугацаанд энэхүү тэтгэмжийг авч болохоор зохицуулжээ. ФИНЛАНД УЛС Финланд улс амьдралын чанарын индексээр дэлхийд Наймдугаарт, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд хамгийн таатай орнуудын Зургаадугаарт эрэмбэлэгдэж, харин 1000 төрөлтөд 3.4 гэсэн үзүүлэлтээр нялхсын эндэгдэл багатай улсын Тавд жагсаж байна. Тус улс нь 5.5 сая хүн амтай бөгөөд 1,467,653 гэр бүл бүртгэлтэй байна. 1948 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэр бүлийг дэмжих бодлого нь үр хүүхэд тээж төрүүлэх, өсгөх таатай, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүл бүрд хүүхдээ өсгөхөд шаардлагатай санхүүгийн дэмжлэг, тусламж үйлчилгээ үзүүлэх, чөлөө олгох гэсэн гурван гол дэмжлэгийн хүрээнд хэрэгжиж иржээ. Тэтгэмж олгох бодлого, тогтолцоо Нийгмийн даатгалын байгууллагаас (The Social Insurance Institution of Finland)262 нь хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж, гэр бүлийн тэтгэмжийг олгодог. Тус байгууллага нь татварын сан, даатгалын шимтгэлээр санхүүждэг. Хууль эрх зүйн зохицуулалт Жирэмсний тэтгэмж, жирэмсний амралт, эцэг эхийн чөлөө, эцэг эхийн тэтгэмж, хүүхэд асарсны тэтгэмжийг олгох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль (Employment & Labour Laws) 263 , Нийгмийн халамжийн тухай хууль (Social Welfare Act)264 , Хүүхдийн халамжийн тухай хууль (Child Welfare Act)265, Хүүхэд асрах тэтгэмжийн тухай хууль (Child Home Care and Private Day Care Allowance) 266 , Жирэмсний тэтгэмжийн тухай хууль (Maternity Benefit Act) 267 болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулж байна. Тэтгэмжийн төрөл Жирэмсэн болон амаржсан эхэд жирэмсний тэтгэмж, төрсний дараах тэтгэмж, эцэг эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүүхэд асарсны тэтгэмжийг олгодог. 1. Жирэмсний тэтгэмж Жирэмсний чөлөөг төрөх сүүлийн хугацаанаас ажлын 30-50 өдрийн өмнө хугацаагаа өөрөө сонгож авах боломжтой байдаг. Жирэмсний чөлөөний үед ажлын 105 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний жирэмсний тэтгэмж авдаг. Хэрэв ажлын хортой нөхцөлд ажилладаг бол жирэмсэн болсон нь батлагдсан өдрөөс эхлэн жирэмсний чөлөө авах эрхтэй бөгөөд жирэмсний тусгай тэтгэмж авна. 262 The Social Insurance Institution of Finland https://www.kela.fi/web/en/organization 263 Employment and Labour Laws https://iclg.com/practice-areas/employment-and-labour-laws-and-regulations/finland 264 Social Welfare Act https://www.finlex.fi/fi/laki/kaannokset/1982/en19820710_20140491.pdf 265 Child Welfare Act https://www.finlex.fi/en/laki/kaannokset/2007/en20070417_20131292.pdf 266 Child Home Care and Private Day Care Allowance https://www.finlex.fi/fi/laki/alkup/1996/19961128 267 Maternity Benefit Act https://clc.gov.in/clc/ыsites/default/files/MATERNITY%20BENEFIT%20ACT.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw